Өгүүлэл илгээх

Өгүүлэл илгээхийн тулд Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх хийнэ үү.

Зохиогчид зориулсан заавар

“Эрүүл мэндийн шинжлэх ухаан” сэтгүүлд бүтээл нийтлүүлэх үлгэрчилсэн заавар. Бүтээл илгээхээс өмнө доорх зааврыг заавал уншиж танилцана уу.

Онлайн илгээх журам

Анхаар: Цахим систем туршилтын шатандаа байгаа тул бүтээлийг одоогийн журмаар jhs@mnums.edu.mn хаягаар хүлээн авч байна. Доорх онлайн журам удахгүй хэрэгжих бөгөөд энэ тухай сайтад мэдээлнэ.

Сэтгүүл давхар нууцлалтай хянан магадлагаатай тул зохиогчийн мэдээллийг өгүүллээс тусад нь, дор хаяж хоёр файлаар илгээнэ.

Илгээх файлууд

  • а. Нүүр хуудас (файлын төрөл: «Нүүр хуудас», заавал) — өгүүллийн нэр (монгол, англи); бүх зохиогчийн овог нэр, улс (гадаадын судлаач бол), байгууллага, цахим шуудан, харилцах утас (2.3.5-ын хэлбэржүүлэлтээр); харилцах зохиогч; талархал (2.6); санхүүжилт; ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл; ёс зүйн зөвшөөрлийн протоколын дугаар.
  • б. Нэргүй гар бичмэл (файлын төрөл: «Өгүүллийн эх бичвэр», заавал) — өгүүллийн нэрээс эхэлсэн бүрэн бичвэр: товч утга, түлхүүр үг, үндсэн хэсэг, ном зүй, Abstract, Key words. Зохиогчийн нэр, байгууллага, талархал, төслийн дугаар, зохиогчийг илтгэх бусад мэдээлэл оруулахгүй. Өөрсдийн өмнөх бүтээлийг бусдын бүтээлийн адил гуравдагч этгээдээр иш татна. Word-ын «File → Info → Check for Issues → Inspect Document» командаар файлын зохиогчийн мэдээллийг (Document Properties) устгана.
  • в. Зураг (файлын төрөл: «Зураг, график») — 2.5.5-д заасны дагуу 600 dpi JPEG эсвэл TIF, зураг бүрийг тусдаа файлаар.
  • г. Шаардлагатай бол бусад хавсралт (ёс зүйн зөвшөөрлийн хуулбар, өгөгдөл, асуумж г.м.) — «Бусад» эсвэл «Өгөгдлийн багц» төрлөөр.

Илгээх алхмууд

  1. Бүртгүүлэх / Нэвтрэх — сайтын дээд талын «Бүртгүүлэх» товчоор зохиогчийн бүртгэл үүсгэнэ (нэг удаа).
  2. «Өгүүлэл илгээх» — илгээлтийн хэл, секц (Эрдэм шинжилгээний өгүүлэл, Тойм өгүүлэл, Эмнэлзүйн ховор тохиолдол, Тайлбар бичиг), өгүүллийн нэрийг оруулна.
  3. Файл байршуулах — дээрх а–в файлуудыг оруулж, файл бүрийн төрлийг зөв сонгоно.
  4. Зохиогчид — бүх хамтран зохиогчийг өгүүлэлд бичигдэх дарааллаар нь, харьяалал, имэйл, ORCID-той нь нэмж, харилцах зохиогчийг тэмдэглэнэ.
  5. Дэлгэрэнгүй — товч утга, түлхүүр үгийг монгол болон англи хэлээр (маягтын хэлний товчоор сольж) оруулна; ном зүйг хуулж буулгана.
  6. Редакторт ба баталгаажуулах — редакторт хэлэх зүйлээ бичиж, «Илгээхийн өмнө шалгах зүйлс»-ийг баталгаажуулаад «Илгээх» дарна.

Илгээсний дараа баталгаажуулах имэйл ирэх бөгөөд явцыг «Самбар»-аас харна. Засвар хүссэн тохиолдолд засварласан нэргүй файлыг мөн системээр илгээнэ.

Нэг. Ерөнхий зүйл

  • 1.1. Энэхүү үлгэрчилсэн заавраар “ЭМШУ” сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл, тойм өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдол, тайлбар өгүүлэл зэргийн хэлбэржүүлэлтийг (формат) зохицуулах ба бүтээлээ ирүүлэхдээ энэхүү зааврыг мөрдөнө.
  • 1.2. Судалгааны өгүүлэл нь анагаах ухаан, био-анагаах, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, нүүр ам судлал, эм зүй, сувилахуй, анагаах ухааны боловсрол судлал зэрэг салбарын алинд хамаарагдахыг өгүүллийн нэрний доор бичнэ.

Хоёр. Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

2.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл

  • 2.1.1. Эрдэм шинжилгээний өгүүллийг өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байна.
  • 2.1.2. Сэтгүүлийн хэвлэмэл хувилбарт нийтлэгдэх бүтээлийн үгийн тоо 4000-аас илүүгүй байна. (Үүнд товч утга, талархал, ном зүй, хүснэгт, зураг, тэдгээрийн нэр, дугаарлалт орохгүй болно.)
  • 2.1.3. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь судалгааны ёс зүйг зөрчөөгүй байхыг шаардах ба судалгааны ёс зүйн зөвшөөрөл авсан тухайг аргазүйн хэсэгт (протоколын дугаар) товч тусгасан байна. (Монгол, Англи)

2.2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц

  • 2.2.1. Өгүүллийн нэр
  • 2.2.2. Зохиогчдын овог нэр, улсын нэр (гадаадын судлаач бол), байгууллагын нэр, цахим шуудангийн хаяг, харилцах утасны дугаар — эдгээрийг тусдаа нүүр хуудсанд бичнэ; нэргүй гар бичмэлд оруулахгүй (Онлайн илгээх журам).
  • 2.2.3. Товч утга (2.3.6 болон 2.3.7-оос тус тус харах)
  • 2.2.4. Түлхүүр үг: Эрдэм шинжилгээний өгүүллийн гарчигт ороогүй нийт таван (5) үгийг Монгол товч утга хэсгийн дараа догол мөрнөөс бичнэ. (2.3.8-аас харах)
  • 2.2.5. Үндэслэл: Судалгааны ач холбогдол, онцлог, сэдвийн судлагдсан байдал, судалгааны таамаглал, онолын үндэс зэргийг тусгана.
  • 2.2.6. Зорилго: Судалгааны ажлын зорилгыг тодорхой бичнэ.
  • 2.2.7. Арга, аргачлал: Судалгаа, шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтад ашигласан аргууд зэргийг тусгана.
  • 2.2.8. Үр дүн: Тухайн судалгаа шинжилгээ, тэдгээрийн үр дүнг тусгасан байна.
  • 2.2.9. Хэлцэмж: Тухайн судалгаа, эрдэм шинжилгээний ажилтай ойролцоо буюу ижил төстэй чиглэлээр хийгдсэн дотоодын болон гадаадын судлаачдын бүтээлүүдийн үр дүнтэй өөрсдийн судалгааны ажлын үр дүнгийн адил төстэй болон ялгаатай байдлуудыг харьцуулан жишиж товч дүгнэх хэлбэрээр бичих ба эшлэл авсан номзүйн дугаарыг эшлэл өгүүлбэрийн төгсгөлд бичнэ.
  • 2.2.10. Дүгнэлт, санал, зөвлөмж: Дүгнэлт нь тухайн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зорилго, зорилттой яв цав тохирсон байдлаар буюу агуулга хэлбэрийг нийцүүлж бичнэ.
  • 2.2.11. Номзүй: (2.7-хэсгээс харах)
  • 2.2.12. Abstract: 2.3.6 болон 2.3.7 хэсгүүдээс харах
  • 2.2.13. Key words: 2.3.8 хэсгээс харах

2.3. Эрдэм шинжилгээний өгүүллийн хэлбэржүүлэлт

  • 2.3.1. Эрдэм шинжилгээний өгүүллийг *.doc эсвэл *.docx өргөтгөлтэй, Arial фонтоор, А4 (210×297 mm) хэмжээтэй цаасны 5–10 нүүрт багтаан бичих ба header, footer болон endnotes командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүйгээр бичнэ.
  • 2.3.2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн мөр хоорондын зай 1.5 (Line spacing – 1.5), догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 6 pt (before spacing) хэмжээтэй байна.
  • 2.3.3. Бичвэр цаасны зүүн захаас 2.2 см, баруун захаас 2.5 см, дээд, доод талаас тус бүр 2.5 см хэмжээтэй байна (Left: 2.2 cm, Right: 2.5 cm, Top: 2.5 cm, Bottom: 2.5 cm).
  • 2.3.4. Өгүүллийн нэр 14 pt үсгийн өндөртэй, bold форматаар мөр голлон бичих ба Sentence case байна (CapsLk командыг ашиглахгүй). Дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, ном зүй г.м.) нь 12 pt үсгийн өндөртэй, bold форматаар зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) бичнэ.
  • 2.3.5. Нүүр хуудсанд зохиогчдын овог, нэр нь 10 pt үсгийн өндөртэй, bold форматтай, баруун тал руу зэрэгцүүлсэн (align right) байна. Зохиогчдын тухай мэдээлэл оруулахдаа овог, нэрийн баруун дээд өнцөгт тоогоор тэмдэглэж (superscript команд ашиглах)1 түүний доод мөрнөөс мэдээллийн дэлгэрэнгүйг бичих ба мэдээллийн өмнө харгалзах дугаарыг бичнэ. Жишээ нь: Ш.Баяр1 1 АШУҮИС.
    Улс, байгууллагын нэр, цахим шуудангийн хаягийг шинэ мөрнөөс 10 pt үсгийн өндөртэй, Italic форматтайгаар баруун тал руу зэрэгцүүлэн (align right) бичнэ.
  • 2.3.6. Товч утга гэсэн нэр томьёо нь 10 pt үсгийн өндөртэй, Bold, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) байдлаар бичих ба товч утгын бичвэрийг 11 pt үсгийн өндөртэйгөөр regular форматаар, хоёр талдаа тэгшилсэн (justified) байдлаар бичнэ. Монгол товч утгыг 40 хүртэлх мөр, 500-аас багагүй үгэнд багтаасан байвал зохино.
    Монгол товч утгыг өгүүллийн эхэнд буюу удиртгалын өмнө талд байршуулна (нэргүй гар бичмэлд өгүүллийн нэр, товч утгыг бичнэ; зохиогчдын овог нэр, улс, байгууллага, цахим шуудан, утасны дугаарыг нүүр хуудсанд бичнэ).
  • 2.3.7. Англи товч утгыг өгүүллийн эцэст буюу ном зүйн дараа байршуулан бичнэ. Англи товч утгыг 40 хүртэлх мөр, 500-аас багагүй үгэнд багтаасан байвал зохино. (Өгүүллийн нэрийг Англи хэлээр бичнэ; зохиогчдын мэдээллийн Англи хувилбарыг нүүр хуудсанд бичнэ.)
  • 2.3.8. Түлхүүр үг гэсэн нэр томьёо нь 12 pt үсгийн өндөртэй, bold, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) бичнэ. Түлхүүр үгийн бичвэрийг regular форматаар 12 pt үсгийн өндөртэйгөөр бичих ба ганц тоон дээр өгүүллийн нэрд орсон үгийг оруулахгүйгээр 4–5 үг ашиглан бичнэ. Монгол хэл дээрх түлхүүр үгийг Монгол товч утгын ард, Англи хэл дээрх түлхүүр үгийг Англи товч утгын ард тус тус байршуулан бичнэ.
  • 2.3.9. Өгүүллийн удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүй гэсэн нэр томьёо нь 12 pt үсгийн өндөртэй, bold, зүүн тал руу зэрэгцүүлсэн (align left) байх ба бичвэр нь нэг (1) баганаар, 12 pt үсгийн өндөртэй, хоёр талдаа тэгшилсэн (justified) байдлаар бичнэ.
  • 2.3.10. Өгүүллийн үндсэн хэсгийг бүлэг, дэд бүлгүүдэд хуваах ба гарчиг нь 12 pt үсгийн өндөртэй, bold форматтай, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left), харин бичвэрийг нэг (1) баганаар, 12 pt үсгийн өндөртэй, хоёр талдаа тэгшилсэн (justified) байдлаар бичнэ.
  • 2.3.11. Өгүүлэлд оруулсан жагсаалтыг тэмдэглэхдээ зүйл бүрийн өмнө зураас (-), эсвэл цэг (•), тодруулан заах шаардлагатай бол Англи цагаан толгойн жижиг үсэг (a, b, c), араб тоо (I, II) зэргийг ашиглаж болно.
  • 2.3.12. Эрдэм шинжилгээний өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэр, тайлбартай байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлана.

2.4. Хүснэгтийн бичвэрийн формат

  • 2.4.1. Хүснэгтийн дугаар, нэрийг Arial фонттой, тодруулсан (Bold style), 11 pt үсгийн хэмжээтэй, хоёр талдаа тэгшилсэн (justified), мөр хоорондын зай 1 pt байна. Хүснэгтийн гарчгийн өмнө болон дараа 6 pt зай (before and after space 6 pt) авна.
  • 2.4.2. Хүснэгтийн нэгдүгээр эгнээний бүх бичвэр Arial фонттой, тодруулсан (bold style), 11 pt хэмжээтэй, зүүн тал руу зэрэгцүүлсэн (align left) байдлаар бичнэ.
  • 2.4.3. Хүснэгт доторх бичвэр нь Arial фонттой, ердийн (regular style), 11 pt хэмжээтэй, зүүн тал руу зэрэгцүүлсэн (align left) байдлаар бичнэ.
  • 2.4.4. Хүснэгт доторх бичвэрийн мөр хоорондын зай 1 pt байх бөгөөд зөвхөн монгол хэлээр бичигдэх ба шаардлагатай нэр томьёог гадаад хэлээр оруулсан тохиолдолд нэмэлт тайлбарыг хүснэгтийн дор бичнэ. (2.4.9)
  • 2.4.5. Хүснэгт нь зөвхөн 0.5 pt өргөнтэй дан шулуун бүхий мөрнөөс тогтсон байх ба босоо баганагүй байна.
  • 2.4.6. Хүснэгтийг хуудас дамнуулан бичихгүй ба зурган файл болгохгүй.
  • 2.4.7. Тухайн өгүүлэлд байх нийт хүснэгтийн тоо 5-аас хэтрэхгүй байна.
  • 2.4.8. Хэрэв хүснэгтийг бусад судлаачийн бүтээлээс хуулбарлан авсан бол мэдээллийн эх сурвалжийг заавал тайлбар хэсэгт бичих ба зохиогчоос хуулбарлах зөвшөөрлийг бичгээр авсан байх шаардлагатай. Тайлбарыг тухайн хүснэгтийн доод хэсэгт шинэ мөрнөөс бичнэ. Хүснэгтийн тайлбар нь Arial фонттой, ердийн (regular style), 11 pt хэмжээтэй, хоёр талдаа тэгшилсэн (justified), мөр хоорондын зай 1 pt байна.
  • 2.4.9. Хүснэгтэд нэмэлт тайлбар шаардсан өгөгдөл орсон тохиолдолд (*, †, ‡, §, ||, ¶, #, **, ††, ‡‡ г.м.) тэмдэгтүүдийг ашиглана.

2.5. Зургийн бичвэрийн формат

  • 2.5.1. Зурган мэдээлэл гэдэгт бүдүүвч, схем, график, диаграмм, фото зураг зэрэг багтана.
  • 2.5.2. Зургийн дугаар, нэр нь зургийн доод хэсэгт байрлах ба Arial фонттой, тодруулсан (Bold style), 11 pt үсгийн хэмжээтэй байна. Зургийн тайлбарыг гарчгийн араас үргэлжлүүлэн бичих бөгөөд Arial фонттой, хоёр талдаа тэгшилсэн (justified), 11 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1 pt байна.
  • 2.5.3. Зургийн тайлбар байхгүй бичвэр үргэлжлэх тохиолдолд зургийн гарчгийн өмнө болон дараа 6 pt зай (before and after space 6 pt)-тай байна.
  • 2.5.4. Зураг дээрх гол ойлголтыг сумаар зааж зургийн хэмжээсийг загвар зургийн дагуу тэмдэглэсэн байна. Зураг/диаграммд бичигдэх үсгийн фонтын хэмжээ 8–10 pt байна. Зургийн тайлбар дугаарыг үсгээр бичнэ.
  • 2.5.5. Тухайн өгүүлэлд байх зургийн нийт тоо хэмжээ 8-аас ихгүй байх бөгөөд 600 dpi нягтралтайгаар JPEG эсвэл TIF өргөтгөлтэйгөөр тусад нь илгээнэ.
  • 2.5.6. График зураг оруулах тохиолдолд гурван хэмжээст бус энгийн байдлаар бэлтгэн оруулах ба plot area-д ямар нэг шугам болон background хийхгүй.

2.6. Талархал

  • 2.6.1. Талархал хэсэгт тухайн судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэгт нэр нь дурдагдаагүй боловч уг судалгааны ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан байгууллага, хувь хүн зэрэгт талархал илэрхийлэн бичих ба шаардлагатай гэж үзвэл төслийн дугаарыг бичиж болно. Талархлыг хянан магадлагаанд нууцлалыг хадгалах үүднээс нүүр хуудсанд бичнэ.

2.7. Ном зүйн жагсаалтын бичвэрийн формат

  • 2.7.1. Энэ хэсэгт ашигласан ном, зохиол, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, бүтээл, сонин, сэтгүүлээс авсан материал, цахим хуудас, видео бичлэг г.м. эх сурвалжийн нэрсийг жагсаан бүтээлийн төгсгөлд буюу англи хураангуйн өмнө хэсэгт бичнэ.
  • 2.7.2. Иш татсан бүтээлийн жагсаалт 25-аас илүүгүй байх бөгөөд Arial фонтоор 10 pt хэмжээтэй бичих ба мөр хоорондын зай 1 (single spaced), хуудасны хоёр хажуу талаас тэгш хэлбэрээр (justified margins) бичигдэнэ.
  • 2.7.3. Эшлэл болон номзүйн бичилтийг JAMA (AMA) — Journal of the American Medical Association загвараар бичнэ. Эшлэлийн эх бичвэрт эшлэсэн дарааллын дагуу бичнэ. Эх бичвэрт эшлэлийн дугаарыг цэгийн дараа зай авахгүйгээр бичнэ.
  • 2.7.4. Өмнө нь эшлэл татсан материалыг дахин тэмдэглэх тохиолдолд уг эшлэлийн анхны дугаарыг давтан тэмдэглэнэ.
  • 2.7.5. Дараалсан олон эшлэл авсан тохиолдолд1-3, дараалаагүй олон эшлэл авсан тохиолдолд1,5,7,11 гэж тэмдэглэнэ.
  • 2.7.6. Бүтээлийн нэрийг зүүн талд зэрэгцүүлэн дараах дарааллын дагуу бичнэ. Үүнд: зохиогчийн нэр, овог, бүтээлийн нэр (Italic), сэтгүүл, боть, хэд дэх хэвлэл, хэвлэсэн хот ба газар, хэвлэгдсэн он, хуудасны дугаар/талыг бичнэ.
    Жишээ: Copalan A. “WSDM ’21”: Proceedings of the 14th ACM International Conference on Web Search and Data Mining. March 2021. Pages 1150–1153. Available: https://doi.org/10.1145/3437963.3441666.
  • 2.7.7. Веб хаягаас эшлэл авсан тохиолдолд хандсан огноог бичих ба боломжтой бол Internet Archive (https://web.archive.org) дахь архивын холбоосыг ном зүйд тэмдэглэн оруулна.

2.8. Хавсралт

  • 2.8.1. Судалгааны анхдагч баримт бичиг, эх, тоон үзүүлэлт болон судалгаатай холбоотой бусад мэдээлэл зэргийг үндсэн бичвэрт оруулахгүй, шаардлагатай гэж үзвэл тусад нь хавсаргана.
  • 2.8.2. Хавсралтыг агуулга тус бүрээр нь араб тоогоор дугаарлана.

Гурав. Тойм өгүүлэл

3.1. Тойм өгүүлэл

  • 3.1.1. Тухайн салбар дахь судалгааны үр дүнгийн агуулгыг гаргаж, салбар хоорондын ач холбогдлыг тайлбарласан 20-иос багагүй өгүүллийг 4000 үгэнд (үүнд гарчигт хуудас, товч утга, талархал, ном зүй, хүснэгт, зураг, тэдгээрийн нэр, дугаарлалт орохгүй) багтааж тоймлон дүн шинжилгээ хийсэн байх ба А4 (210×297 mm) хэмжээтэй цаасны 4–5 нүүрт багтаан бичнэ.
  • 3.1.2. Тойм өгүүлэлд байх хүснэгт болон зургийн нийт тоо 8-аас ихгүй байна.

3.2. Тойм өгүүллийн бүтэц

  • 3.2.1. Өгүүллийн нэр
  • 3.2.2. Зохиогчдын овог нэр, байгууллагын нэр, цахим шуудангийн хаяг, харилцах утасны дугаар — эдгээрийг тусдаа нүүр хуудсанд бичнэ; нэргүй гар бичмэлд оруулахгүй (Онлайн илгээх журам).
  • 3.2.3. Товч утга
  • 3.2.4. Түлхүүр үг
  • 3.2.5. Оршил (судалгааны үндэслэл, ач холбогдол, онцлог, сэдвийн судлагдсан байдал, судалгааны таамаглал, онолын үндэс, арга зүй /судалгаа, шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтад ашигласан аргууд/ зэргийг тусгана)
  • 3.2.6. Үндсэн хэсэг (тухайн сэдвээр сүүлийн жилүүдэд нийтлэгдсэн 20-иос багагүй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тоймлох)
  • 3.2.7. Хэлцэмж
  • 3.2.8. Дүгнэлт, санал, зөвлөмж
  • 3.2.9. Номзүй
  • 3.2.10. Abstract
  • 3.2.11. Key words

3.3. Тойм өгүүллийн хэлбэржүүлэлт

  • 3.3.1. Тойм өгүүллийг *.doc эсвэл *.docx өргөтгөлтэй, Arial фонтоор, А4 (210×297 mm) хэмжээтэй цаасны 5–10 нүүрт багтаан бичих ба header, footer болон endnotes командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.
  • 3.3.2. Тойм өгүүллийн бичлэгийн мөр хоорондын зай 1.5 (Line spacing – 1.5), догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 6 pt (before spacing) хэмжээтэй байна.
  • 3.3.3. Бичвэр цаасны зүүн захаас 2.2 см, баруун захаас 2.5 см, дээд, доод талаас тус бүр 2.5 см хэмжээтэй байна (Left: 2.2 cm, Right: 2.5 cm, Top: 2.5 cm, Bottom: 2.5 cm).
  • 3.3.4. Өгүүллийн гарчгийг том үсгээр, 14 pt үсгийн өндөртэй, Bold форматаар мөр голлон бичнэ. Дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, ном зүй г.м.) нь 12 pt үсгийн өндөртэй, Bold форматаар зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) бичнэ.
  • 3.3.5. Нүүр хуудсанд зохиогчдын овог, нэр нь 10 pt үсгийн өндөртэй, Bold форматтай, баруун тал руу зэрэгцүүлсэн (align right) байна. Зохиогчдын тухай мэдээлэл оруулахдаа овог, нэрийн баруун дээд өнцөгт тоогоор тэмдэглэж (superscript команд ашиглах)1 түүний доод мөрнөөс мэдээллийн дэлгэрэнгүйг бичих ба мэдээллийн өмнө харгалзах дугаарыг бичнэ. Жишээ нь: Ш.Баяр1 1 АШУҮИС.
    Улс, байгууллагын нэр, цахим шуудангийн хаягийг шинэ мөрнөөс 10 pt үсгийн өндөртэй, Italic форматтайгаар баруун тал руу зэрэгцүүлэн (align right) бичнэ.
  • 3.3.6. Хураангуй гэсэн нэр томьёо нь 12 pt үсгийн өндөртэй, Bold, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) байдлаар бичих ба хураангуйн бичвэрийг 12 pt үсгийн өндөртэйгөөр regular форматаар бичнэ. Монгол хураангуйг өгүүллийн эхэнд буюу удиртгалын өмнө талд, Англи хураангуйг өгүүллийн эцэст буюу ном зүйн дараа байршуулан бичнэ. Хураангуйг 20 мөр, 300 орчим үгэнд багтаасан байвал зохино.
  • 3.3.7. Англи хураангуй дахь өгүүлбэрийн бүтэц, агуулга нь Монгол хураангуй дахь өгүүлэмжтэй яв цав тохирсон байна.
  • 3.3.8. Түлхүүр үг гэсэн нэр томьёо нь 12 pt үсгийн өндөртэй, Bold, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) бичнэ. Түлхүүр үгийн бичвэрийг regular форматаар бичих ба ганц тоон дээр өгүүллийн нэрд орсон үгийг оруулахгүйгээр 4–5 үг ашиглан бичнэ. Монгол хэл дээрх түлхүүр үгийг Монгол хураангуйн ард, Англи хэл дээрх түлхүүр үгийг Англи хураангуйн ард тус тус байршуулан бичнэ.
  • 3.3.9. Өгүүллийн удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, санал, зөвлөмж, ном зүйн бичвэр нь нэг (1) баганаар, 12 pt үсгийн өндөртэй, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) байдлаар бичнэ.
  • 3.3.10. Шаардлагатай гэж үзвэл өгүүллийн үндсэн хэсгийг бүлэг, дэд бүлгүүдэд хувааж болох ба гарчиг нь 12 pt үсгийн өндөртэй, Bold форматтай, зүүн тал руу зэрэгцүүлэн (align left) байдлаар бичнэ.
  • 3.3.11. Өгүүлэлд оруулсан жагсаалтыг тэмдэглэхдээ зүйл бүрийн өмнө зураас (-), эсвэл цэг (•), тодруулан заах шаардлагатай бол Англи цагаан толгойн жижиг үсэг (a, b, c), араб тоо (I, II) зэргийг ашиглаж болно.
  • 3.3.12. Эрдэм шинжилгээний өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэр, тайлбартай байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлана.

3.4. Бичвэрийн бусад хэлбэржүүлэлт эрдэм шинжилгээний өгүүлэлтэй (ЭШӨ) ижил шаардлагатай болно.

Дөрөв. Эмнэлзүйн ховор тохиолдол

4.1. Эмнэлзүйн ховор тохиолдол нь дараах бүтэц, хэлбэржүүлэлттэй байна

  • 4.1.1. Эмнэлзүйн ховор тохиолдлын нэр
  • 4.1.2. Зохиогчдын овог нэр, улсын нэр, байгууллагын нэр, электрон шуудангийн хаяг, харилцах утасны дугаар — эдгээрийг тусдаа нүүр хуудсанд бичнэ; нэргүй гар бичмэлд оруулахгүй (Онлайн илгээх журам).
  • 4.1.3. Товч утга
  • 4.1.4. Түлхүүр үг
  • 4.1.5. Оршил
  • 4.1.6. Үндсэн хэсэг (ховор тохиолдлыг танилцуулж тайлбарласан өгүүлэмж, зураг, хүснэгт байх)
  • 4.1.7. Хэлцэмж
  • 4.1.8. Дүгнэлт, санал, зөвлөмж
  • 4.1.9. Номзүй
  • 4.1.10. Abstract
  • 4.1.11. Key words

4.2. Бичвэрийн бусад хэлбэржүүлэлт эрдэм шинжилгээний өгүүлэлтэй (ЭШӨ) ижил шаардлагатай болно.

Тав. Тайлбар бичиг (Commentary)

5.1. Тайлбар бичиг нь өнөөгийн цаг үед шинжлэх ухаанд өрнөж буй сонирхолтой сэдвээр зохиогчдын байр суурийг илэрхийлсэн товч нийтлэл бөгөөд хүснэгт, зураг нийлээд 2-оос илүүгүй, эшлэл 30-аас илүүгүй байхаар тооцож 2000 үгэнд багтааж А4 (210×297 mm) хэмжээтэй цаасны 5–8 нүүрт багтаан бичнэ. Дараах бүтэц, хэлбэржүүлэлттэй байна:

  • 5.2. Тайлбар бичгийн нэр
  • 5.3. Зохиогчдын овог нэр, улсын нэр, байгууллагын нэр, электрон шуудангийн хаяг, харилцах утасны дугаар — эдгээрийг тусдаа нүүр хуудсанд бичнэ; нэргүй гар бичмэлд оруулахгүй (Онлайн илгээх журам).
  • 5.4. Товч утга
  • 5.5. Түлхүүр үг
  • 5.6. Оршил (судалгааны үндэслэл, ач холбогдол, онцлог, сэдвийн судлагдсан байдал, судалгааны таамаглал, онолын үндэс, арга зүй /судалгаа, шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтад ашигласан аргууд/ зэргийг тусгана)
  • 5.7. Үндсэн хэсэг (тухайн сэдвээр сүүлийн жилүүдэд нийтлэгдсэн 20-иос багагүй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тоймлох)
  • 5.8. Хэлцэмж
  • 5.9. Дүгнэлт, санал, зөвлөмж
  • 5.10. Номзүй
  • 5.11. Abstract
  • 5.12. Key words

Зохиогчдыг энэхүү сэтгүүлд бүтээлээ илгээхийг урьж байна. Бүх илгээлтийг сэтгүүлийн зорилго, хамрах хүрээнд нийцэж буй эсэхийг тодорхойлохын тулд редактор үнэлэх болно. Сэтгүүлд тохирно гэж үзсэн бүтээлүүдийг хүлээн авах эсвэл татгалзах эсэхийг шийдэхээс өмнө хөндлөнгийн хяналтад илгээнэ.

Бүтээл илгээхээс өмнө зохиогчид илгээлтэд багтсан зураг, баримт бичиг, өгөгдлийн багц зэрэг аливаа материалыг нийтлэх зөвшөөрлийг авах хариуцлагыг хүлээнэ. Илгээлтэд заагдсан бүх зохиогчид зохиогчоор тодорхойлогдохыг зөвшөөрсөн байх ёстой. Шаардлагатай тохиолдолд судалгааг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёс зүйн хороогоор батлуулсан байх шаардлагатай.

Хэрэв илгээсэн бүтээл чанарын наад захын стандартад нийцэхгүй бол редактор хяналтын шатанд оруулалгүйгээр шууд татгалзах (desk reject) эрхтэй. Илгээхээсээ өмнө судалгааны загвар, үндэслэлээ зөв зохион байгуулж, тодорхой илэрхийлсэн эсэхээ шалгана уу. Гарчиг нь товч бөгөөд хураангуй нь бие даасан утга агуулгатай байх ёстой. Энэ нь хянагч нар таны өгүүллийг хянаж үзэхээр зөвшөөрөх магадлалыг нэмэгдүүлнэ. Та өөрийн илгээлтээ энэхүү стандартад нийцсэн гэж үзвэл доорх хяналтын хуудасны дагуу илгээлтээ бэлтгэнэ үү.

Илгээхийн өмнө шалгах зүйлс

Бүх илгээлт дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Энэхүү илгээлт нь Зохиогчид зориулсан заавар-т заасан шаардлагыг хангасан.
  • Энэхүү бүтээл нь өмнө нь хэвлэгдээгүй бөгөөд өөр сэтгүүлд хянан үзэхээр илгээгдээгүй.
  • Нүүр хуудас (бүх зохиогчийн мэдээлэл, талархал, ёс зүйн зөвшөөрлийн дугаар) болон нэргүй гар бичмэл-ийг тусад нь оруулсан; гар бичмэл болон файлын шинж чанарт (Document Properties) зохиогчийг илтгэх мэдээлэл үлдээгээгүй.
  • Товч утга, түлхүүр үгийг монгол, англи хэлээр маягтад оруулсан.
  • Бүх ишлэл, ном зүй (JAMA загвар) үнэн зөв, бүрэн.
  • Бүх хүснэгт, зургийг дугаарлаж, тайлбар бичсэн; зургийг 600 dpi JPEG/TIF-ээр тусад нь оруулсан.
  • Судалгаанд ёс зүйн зөвшөөрөл авсан (шаардлагатай бол), илгээлттэй хамт ирүүлсэн зураг, өгөгдөл болон бусад материалыг нийтлэх зөвшөөрөлтэй.

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Өөрийн хийсэн судалгааны үр дүнд үндэслэсэн, 4000 хүртэл үгтэй өгүүлэл (зааврын 2-р хэсэг). Давхар нууцлалтай хянан магадлагаатай.

Тойм өгүүлэл

Сүүлийн жилүүдийн 20-иос багагүй бүтээлийг тоймлосон, 4000 хүртэл үгтэй өгүүлэл (зааврын 3-р хэсэг). Давхар нууцлалтай хянан магадлагаатай.

Эмнэл зүйн тохиолдол

Эмнэлзүйн ховор тохиолдлын тайлбар (зааврын 4-р хэсэг). Өвчтөний бичгээр өгсөн зөвшөөрөл шаардлагатай. Давхар нууцлалтай хянан магадлагаатай.

Тайлбар бичиг

Шинжлэх ухааны сонирхолтой сэдвээр зохиогчдын байр суурийг илэрхийлсэн, 2000 хүртэл үгтэй товч нийтлэл (зааврын 5-р хэсэг).

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 13

Энэхүү нууцлалын бодлогод Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн (АШУҮИС) эрхлэн гаргадаг «Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүл (ISSN 2959-6947) journal.mnums.edu.mn сайтын зохиогч, хянан магадлагч, эрхлэгч, уншигч болон бусад хэрэглэгчийн хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахыг тайлбарлана. Бид хувь хүний мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)-ийн дагуу, Европын холбооны хэрэглэгчдийн хувьд Европын холбооны Хувь хүний мэдээлэл хамгаалах ерөнхий журам (GDPR)-ын зарчимд нийцүүлэн боловсруулна.

1. Мэдээлэл хариуцагч

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, «Эрүүл мэндийн шинжлэх ухаан» сэтгүүлийн эрхлэгчийн алба. Хаяг: Улаанбаатар 14210, Зоригийн гудамж-3 (Шуудангийн хайрцаг 272, Улаанбаатар-48). Имэйл: jhs@mnums.edu.mn.

2. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл: овог нэр, имэйл хаяг, хэрэглэгчийн нэр, харьяа байгууллага, улс, мөн таны сайн дураараа оруулах мэдээлэл (ORCID iD, товч намтар, хянан магадлах чиглэл, профайлын зураг). Нууц үгийг зөвхөн шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгална.
  • Илгээлтийн мэдээлэл: гар бичмэл, нэмэлт файл, мета өгөгдөл, бүх хамтран зохиогчийн нэр, харьяалал, холбоо барих мэдээлэл.
  • Хянан магадлал, редакцын мэдээлэл: хянан магадлалын дүгнэлт, зөвлөмж, эрхлэгчийн шийдвэр, илгээлттэй холбоотой захидал харилцаа.
  • Харилцаа: сэтгүүлийн системээр солилцсон имэйл, хэлэлцүүлгийн мессеж.
  • Техникийн мэдээлэл: аюулгүй байдал, хэвийн ажиллагаанд шаардлагатай серверийн лог болон хэрэглээний статистик (үзсэн, татсан тоо). Хэрэглээний статистикийг нэгтгэсэн байдлаар гаргах бөгөөд энэ зорилгоор IP хаягийг хүнийг таних хэлбэрээр хадгалахгүй.

3. Ямар зорилгоор ашигладаг вэ

  • хэрэглэгчийн бүртгэл, илгээлт, хянан магадлал, засварлалт, нийтлэлийн үйл явцыг удирдах;
  • илгээлт болон сэтгүүлийн талаар зохиогч, хянан магадлагч, эрхлэгчтэй харилцах;
  • хүлээн авсан өгүүлэл, түүний мета өгөгдлийг нийтлэх, түгээх;
  • эрдэм шинжилгээний бүртгэлийг хадгалах, судалгаа ба нийтлэлийн ёс зүйг сахиулах, залруулга, буцаалт, гомдлыг шийдвэрлэх;
  • хэрэглээний статистик, редакцын үйл ажиллагааны тайлан гаргах;
  • системийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх.

Бид хувь хүний мэдээллийг таны хүссэн хэвлэлийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай учраас, бүртгүүлэх эсвэл бүтээл илгээхдээ өгсөн таны зөвшөөрлийн үндсэн дээр, мөн эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэх сэтгүүл болон Их сургуулийн хууль ёсны ашиг сонирхлын үүднээс боловсруулна. Таны мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглахгүй бөгөөд худалдахгүй.

4. Юу нийтэд нээлттэй болох вэ

Өгүүлэл нийтлэгдэхэд зохиогчдын нэр, харьяалал, оруулсан бол ORCID iD нь өгүүллийн хамт харагдаж, мета өгөгдөлд нь орно. Харилцах зохиогчийн холбоо барих мэдээлэл нийтлэгдсэн өгүүлэлд гарч болно. Хянан магадлагч нээлттэй хянан магадлалд зөвшөөрөөгүй бол түүний хэн болохыг зохиогч, уншигчдад мэдээлэхгүй. Хэрэглэгчийн профайлын мэдээллийг нийтлэхгүй.

5. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ

  • Эрхлэгч, хянан магадлагчид: илгээлтийг хянаж буй хүмүүстэй зөвхөн хянан магадлалд шаардлагатай хэмжээгээр.
  • Бидний нэрийн өмнөөс ажилладаг үйлчилгээ үзүүлэгч: сэтгүүлийн имэйлийг Их сургуулийн ашигладаг Google Workspace-ээр илгээдэг.
  • Индексжүүлэх, хайлтын үйлчилгээ: нийтлэгдсэн өгүүллийн мета өгөгдлийг (нийтлэгдээгүй илгээлт, бүртгэлийн мэдээлэл биш) OAI-PMH интерфейсээр индексжүүлэгч, номын сан, цахим сангуудад, түүний дотор АШУҮИС-ийн Цахим номын санд нээлттэй болгоно.
  • Тогтвортой танигчийн үйлчилгээ: ORCID эсвэл DOI бүртгэлийн байгууллага (ашигладаг тохиолдолд).
  • Төрийн байгууллага: хуульд заасан тохиолдолд.

6. Өвчтөн, судалгаанд оролцогчид

Нийтлэх тухай бичгээр өгсөн мэдээлэлтэй зөвшөөрөл аваагүй бол гар бичмэлд өвчтөн болон судалгаанд оролцогчийг таних боломжтой мэдээлэл агуулахыг хориглоно. Эмнэлзүйн мэдээлэл, зургийг нэргүйжүүлэх, ёс зүйн зөвшөөрлийг (протоколын дугаар) баталгаажуулах үүргийг сэтгүүлийн зохиогчид зориулсан зааврын дагуу зохиогч хүлээнэ.

7. Күүки

Сайт зөвхөн ажиллахад шаардлагатай күүки ашигладаг: таныг нэвтэрсэн төлөвт байлгах сессийн күүки (OJSSID, 7 хоног хүртэл хүчинтэй) болон таны сонгосон хэлийг сануулах күүки. Бид зар сурталчилгааны болон гуравдагч талын хяналтын күүки ашигладаггүй.

8. Мэдээллийг хэр удаан хадгалах вэ

  • Хэрэглэгчийн бүртгэлийг та устгуулах хүсэлт гаргах хүртэл хадгална.
  • Илгээлт, хянан магадлалын дүгнэлт, редакцын захидал харилцааг редакцын бүртгэлийг хадгалах, судалгаа ба нийтлэлийн шударга байдлын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд хадгална.
  • Нийтлэгдсэн өгүүлэл, түүний мета өгөгдөл нь эрдэм шинжилгээний байнгын бүртгэлийн нэг хэсэг тул хугацаагүй хадгалагдана.

9. Аюулгүй байдал, хадгалалт

Сэтгүүлийн систем Монгол Улсад АШУҮИС-ийн ажиллуулдаг серверт байрладаг. Хандалтыг шифрлэсэн холболт (HTTPS), нууц үг, үүрэгт суурилсан эрхээр хамгаалж, хэрэглэгч бүр зөвхөн өөрийн үүрэгт шаардлагатай мэдээллийг харна.

10. Таны эрх

Та өөрийн хувь хүний мэдээлэлтэй танилцах, залруулах, шинэчлэх, бүртгэлээ устгуулах, мэдээлэл боловсруулахыг эсэргүүцэх буюу хязгаарлуулах, өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах эрхтэй. Бүртгэлийн мэдээллийн ихэнхийг та хэрэглэгчийн профайлаасаа шууд засах боломжтой. Нийтлэгдсэн өгүүлэл эсвэл судалгааны шударга байдлын үүднээс хадгалах шаардлагатай редакцын бүртгэлийн нэг хэсэг болсон мэдээллийг устгах боломж хязгаарлагдмал байж болно. Эрхээ эдлэхийн тулд jhs@mnums.edu.mn хаягаар хандана уу; бид 30 хоногийн дотор хариу өгнө. Эрх тань зөрчигдсөн гэж үзвэл хувь хүний мэдээлэл хамгаалах асуудлыг хянадаг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж болно.

11. Гадаадын хэрэглэгчид

Та Монгол Улсаас гадна сэтгүүлийг ашиглаж байгаа бол таны мэдээллийг Монгол Улсад боловсруулах бөгөөд имэйлийг бусад улсад байрлаж болох Google-ийн дэд бүтцээр дамжуулан хүргэнэ.

12. Бодлогын өөрчлөлт

Бид энэхүү нууцлалын бодлогыг үе үе шинэчилж болно. Хамгийн сүүлд шинэчилсэн огноог дээд хэсэгт харуулна.