Илгээлтүүд

Бичлэг илгээхийн тулд Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх хийнэ үү.

Зохиогчид зориулсан удирдамж

Бүтээл илгээхээс өмнө "Эрүүл мэндийн шинжлэх ухаан" сэтгүүлд бүтээл нийтлүүлэх үлгэрчилсэн зааврыг (PDF) заавал уншиж танилцана уу.

Зохиогчдыг энэхүү сэтгүүлд бүтээлээ илгээхийг урьж байна. Бүх илгээлтийг сэтгүүлийн зорилго, хамрах хүрээнд нийцэж буй эсэхийг тодорхойлохын тулд редактор үнэлэх болно. Сэтгүүлд тохирно гэж үзсэн бүтээлүүдийг хүлээн авах эсвэл татгалзах эсэхийг шийдэхээс өмнө хөндлөнгийн хяналтад илгээнэ.

Бүтээл илгээхээс өмнө зохиогчид илгээлтэд багтсан зураг, баримт бичиг, өгөгдлийн багц зэрэг аливаа материалыг нийтлэх зөвшөөрлийг авах хариуцлагыг хүлээнэ. Илгээлтэд заагдсан бүх зохиогчид зохиогчоор тодорхойлогдохыг зөвшөөрсөн байх ёстой. Шаардлагатай тохиолдолд судалгааг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёс зүйн хороогоор батлуулсан байх шаардлагатай.

Хэрэв илгээсэн бүтээл чанарын наад захын стандартад нийцэхгүй бол редактор хяналтын шатанд оруулалгүйгээр шууд татгалзах (desk reject) эрхтэй. Илгээхээсээ өмнө судалгааны загвар, үндэслэлээ зөв зохион байгуулж, тодорхой илэрхийлсэн эсэхээ шалгана уу. Гарчиг нь товч бөгөөд хураангуй нь бие даасан утга агуулгатай байх ёстой. Энэ нь хянагч нар таны өгүүллийг хянаж үзэхээр зөвшөөрөх магадлалыг нэмэгдүүлнэ. Та өөрийн илгээлтээ энэхүү стандартад нийцсэн гэж үзвэл доорх хяналтын хуудасны дагуу илгээлтээ бэлтгэнэ үү.

Илгээлт бэлтгэх хяналтын хуудас

Бүх илгээлтүүд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Энэхүү илгээлт нь Зохиогчид зориулсан зааварчилгаа хэсэгт заасан шаардлагыг хангасан.
  • Энэхүү бүтээл нь өмнө нь хэвлэгдээгүй бөгөөд өөр ямар нэгэн сэтгүүлд хянан үзэхээр илгээгдээгүй болно.
  • Бүх ишлэл, ном зүйн үнэн зөв, бүрэн байдлыг шалгасан.
  • Бүх хүснэгт, зургийг дугаарлаж, тайлбар бичсэн.
  • Энэхүү илгээлттэй хамт ирүүлсэн бүх зураг, өгөгдлийн багц болон бусад материалыг нийтлэх зөвшөөрлийг авсан.

Articles

Section default policy

Нууцлалын мэдэгдэл

Энэхүү сэтгүүлийн сайтад орсон нэр, имэйл хаягийг зөвхөн сэтгүүлийн заасан зорилгоор ашиглах бөгөөд өөр зорилгоор ашиглахгүй, бусад талд дамжуулахгүй.