Тайрсан мөчдийн судсаар Гистидин-триптофан-кетоглутаратын уусмалыг тарьж эрхтэн хадгалах бүтцийн өөрчлөлтийг судалсан дүн

Зохиогчид

  • ШиЖуан1. БНХАУ, ӨМӨЗО, Туняогийн Үндэстний Их Сургуулийн харьяа эмнэлэг Зохиогч
  • ДуЛан БНХАУ, ӨМӨЗО, Минзу их сургууль Зохиогч
  • Ц.Анужин АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэн, Эмгэг судлалын лаборатори Зохиогч
  • Л.Саямаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • О.Сэргэлэн АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрхтэн хадгалах уусмал, Иммунохистохими, Тунел арга, Bax, Bcl-2, Апоптоз

Хураангуй

Үндэслэл: Одоогийн байдлаар эмнэлгийн нөхцөлд тасарсан мөчдийг хадгалах, нөхөн сэргээх зорилгоор тусгайлан хэрэглэдэг уусмал байдаггүй харин сүүлийн үед бөөр, элэг, зүрх зэрэг цуллаг эрхтэн шилжүүлэн суулгах технологи харьцангуй боловсронгуй болсоор байна. Эрхтэн шилжүүлэн суулгахаас өмнө донорын бөөрөнд UW шингэн болон донорын зүрхэнд HTK (Гистидин-триптофан-кетоглутарат буюу Histidine-tryptophan-ketoglutarate) уусмалыг перфузи хийх нь эрхтний үйл ажиллагааг хамгаалах нөлөөтэй болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Иймд HTK уусмалын эрхтэн хадгалахад үзүүлэх нөлөөг судлах хэрэгцээ байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: HTK уусмалыг тайрсан мөчдийн судсаар тарьж, мөчдийн бүтцийг хамгаалж, эрхтэн шилжүүлэн суулгахад үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтад Шинэ Зеландын эр цагаан туулайн тайрсан мөчийг HTK уусмал, энгийн давсны уусмалын, хөлдөөж хадгалах, хяналтын гэсэн 4 бүлэгт хувааж үр дүнг үнэлсэн. Хадгалж буй мөчдийн мэдрэл, судасны эдэд Bax, Bcl-2 уургийн илрэлийг иммуногистохимийн шинжилгээ, Тунелийн аргыг ашиглан апоптозыг үнэлэв. Үр дүн: Туршилтын бүлэг тус бүрийн мэдрэл, судасны иммуногистохимийн шинжилгээний үр дүнгээс үзвэл апоптозын эсрэг уургийн BCL-2 будагдсан эсийн тоо нь хугацаа уртсах тутам нэмэгдэж, харин бүлэг тус бүрд хугацаа уртсах тусам апоптозыг өдөөгч уураг BAX2 будагдсан эсийн тоо буурч байна. Тунелийн аргаар шинжлэхэд HTK шингэнд хадгалсан бүлгийн эд бусад туршилтын бүлгүүдтэй харьцуулахад апоптозын түвшин ач холбогдол бүхий бага байв. Дүгнэлт: Тайрсан мөчийг 4℃ температурт HTK уусмалд хадгалах нь ишеми болон хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй эд эсийн гэмтэл үүсэх үйл явцыг бууруулж, хамгаалах үйлдэлтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа, О.Сэргэлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл