Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний өнөөгийн байдал

Зохиогчид

  • Д.Намуун АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Д.Баярболд ЭМЯ, Нийтийн Эрүүл Мэндийн Газар Зохиогч
  • Ш.Шатар АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

PH specialist, Hygienist, Epidemiologist, Workforce, Human resource

Хураангуй

Үндэслэл: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тогтвортой байдал НЭМ судлаач нь мэргэшсэн боловсон хүчинд тулгуурладаг ба сайн бэлтгэгдсэн Эрүүл ахуйч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилчид эрүүл мэндийг Тархвар судлаач хамгаалж, дэмжиж, эрүүл мэндийн ялгааг арилгах, эрүүл мэндийн Ажиллах хүч онцгой байдлын үед түргэн хариу арга хэмжээ авах боломжийг Хүний нөөц олгодог. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах бөгөөд эдгээрийг хэрэгжүүлдэг гол боловсон хүчин нь дээр дурьдсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчин нь улс орны нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний хэрэгцээг хангахын тулд түүний хэмжээ, бүрэлдэхүүн болон хүн амын эрэлтийн талаарх мэдээлэл шаардлагатай ба улс, орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний талаарх мэдээлэл нь улс, орон нутагт хамгийн их хамааралтай учир тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний төлөвлөлт, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний хүн ам зүйн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Эпидемиологийн судалгааны агшингийн загвараар аймаг, сум болон өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын нэгдсэн эмнэлэг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас асуумжийн аргаар цуглуулсан мэдээллийг ашиглаж, дескриптив шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 16 аймгийн 125 сумаас нийтдээ 243 байгууллагын нийгмийн эрүүл мэндийн голлох тусламж үйлчилгээг үзүүлж буй 428 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамрагдсан ба тэдний дундаж нас 33.9±9.3 жил, 10.7 хувийг эрэгтэйчүүд, 89.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 66.1 хувь нь хөдөө орон нутгаас оролцож буй ба насны бүлгийн эзлэх хувь байршилтай харьцуулахад ялгаатай тодорхойлогдсон бөгөөд хотод харьцангуй залуу хүмүүс ажиллаж байна. Судалгаанд нийт оролцогчдын 11.6 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, 6.5 хувь нь эрүүл ахуйч, тархвар судлаач, 6.3 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч, 10.2 хувь нь эрүүл мэндийн нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн байна. Судалгаанд оролцогчдын эзэмшсэн мэргэжлийг одоо ажиллаж буй албан тушаалтай нь харьцуулан үзэхэд нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчдын мэргэжлээрээ ажиллаж буй хувь хамгийн өндөр, эрүүл ахуйч, тархвар судлаачын 64.3 хувь нь, нийгмийн эрүүл мэнд судлаачийн 50 хувь нь, эрүүл мэндийн нийгмийн ажилтаны 29.5 хувь нь өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин бусад төрлийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 30.4 хувь нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачийн ажлыг гүйцэтгэж байна. Дүгнэлт: Нийт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн 34.5 хувийг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачид эзэлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Баярболд, Ш.Шатар, М.Еркебулан, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл