Монгол дахь “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

Зохиогчид

  • И.Дүүрэнжаргал АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль , АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасаг Зохиогч
  • Г.Мөнхзул АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг, Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасаг Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Н.Оюунцэцэг АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Н.Занди АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Satisfaction, Traditional medical therapist, Program

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаахын засалч /УАЗ/ хөтөлбөр нь АШУҮИССэтгэл ханамж ийн МАУОУС нь Японы Токио Ариаке Их Сургуультай хамтран 2016 Уламжлалт онд шинээр нээсэн хөтөлбөр юм. 2023 оны 4 сарын байдлаар УАЗ анагаахын засалч хөтөлбөрийн 3 удаагийн төгсөлтөөр нийт 52 мэргэжилтэн төгсөж, 53 Хөтөлбөр оюутан суралцаж байна. Дээд боловсролын байгууллагын сургалтын үйлчилгээний чанарын нэг үзүүлэлт нь суралцагчдын сэтгэл ханамж байдаг бөгөөд суралцагчдын сэтгэл ханамж нь эргээд ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээний чанарын баталгаа болдог учир бид тус хөтөлбөрөөр төгсөгчид болон суралцагчдаас хөтөлбөрийн талаар үнэлгээ хийхийг зорилоо. Зорилго: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагчдын сэтгэл ханамжийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг дескриптив судалгааны нэг агшингийн загвараар тоон судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Асуумж судалгаанд нээлттэй ба хаалттай асуулт хосолсон судалгааны картыг боловсруулж, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудаас 5 бүлэг бүхий 20 асуумж, УАЗ хөтөлбөрөөр төгсөгчдөөс 5 бүлэг 18 асуумжийг авсан. Үр дүн: УАЗ хөтөлбөрөөр төгссөн 50 мэргэжилтэн, УАЗ хөтөлбөрөөр суралцаж буй 50 оюутныг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдын дундаж нас 22.04±2.24, хүйсийн байдлаар авч үзвэл 17% нь эрэгтэй, 83% нь эмэгтэй байв. Уламжлалт анагаахын засалч мэргэжлээр суралцагчдын сэтгэл ханамжийн асуулгад тус мэргэжлээр суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг тодруулахад 28% нь дунд зэрэг, 44% нь хангалттай, 28% нь хангалттай сайн гэж хариулсан байна. Энэ үзүүлэлтийг голч утгаар илэрхийлбэл 3.63±0.92 байв. Харин уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ 3.91±0.70 байв. Тус 2 бүлгийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байхгүй байлаа (p=0.17). Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн нийт сэтгэл ханамжийн Ликертийн үнэлгээ 3.79±0.81 байсан нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг илтгэж байна (p=0.0001). УАЗ хөтөлбөрөөр суралцагчдын сургалтын орчин нөхцөл сайжрах, хичээлийн агуулга уялдаа холбоотой байдал хангалттай сайн байх, сонгон судлах хичээлүүд нэмэгдэж сайжрах нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, шууд хамааралтай байлаа. Суралцах мэдлэгээ эмнэлзүйд шууд хэрэглэх итгэл бага байх, сургалтын ачаалал их байх нь суралцагчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, урвуу хамааралтай байгаа нь регрессийн шинжилгээгээр харагдлаа. (p=0.032). Дүгнэлт: Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрөөр суралцагч, төгсөгчдийн сэтгэл ханамж Ликертийн үнэлгээгээр 3.79±0.81 байгаа нь сэтгэл ханамжийн түвшин дунджаас дээш буюу сэтгэл ханамжтай байгааг харуулж байна (p=0.0001).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Занди

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл