Дорнод, Увс аймгийн артерийн гипертензитэй иргэдийн зүрх судасны өвчний эрсдлийг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Сувилахуйн сургууль, Утас: 95212058Хураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцооллоор Монгол улсын 30-70 насны хүн амын дундах халдварт бус өвчнөөр нас барах магадлал 35% байгаа нь дэлхийн дундаж 17.8%-иас 17.2%, бүсийн дундаж 15.6%-иас 19.4%-иар тус тус өндөр байгааг мэдээлжээ. Харин Монгол улсад зүрх судасны тогтолцооны өвчин нийт өвчлөлийн 12.2%г эзэлж, сүүлийн 10 жилийн дунджаас 249.1-ээр, өмнөх оноос 372.4-өөр нэмэгдсэн байна. ДЭМБ-аас шинэчлэн гаргасан удирдамжийн дагуу зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий үнэлгээг артерийн гипертензи (АГ)-тэй холбогдуулан судалсан судалгааны ажил ховор байгаа тул бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Артерийн гипертензитэй эмчлүүлэгчийн ЗСӨ-ий эрсдэлийг тодорхойлох Арга, аргачлал: Судалгааны ерөнхий мэдээллийг цуглуулахдаа тусгайлан боловсруулсан асуумжаар авсан ба судалгааг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Эрсдлийг ангилахдаа: Маш бага эрсдэлтэй (<5%), бага эрсдэлтэй (510%), дунд эрсдэлтэй (10-20%), өндөр эрсдэлтэй (20-30%), маш өндөр эрсдэлтэй (≥30%) гэж дүгнэсэн. Бид уг ангилалын дагуу судалгааг хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 06 дугаар сарын 16-ны 2023/3-07 тоот хурлын шийдвэрийн дагуу судалгааг хийх ёс зүйн зөвшөөрлийг авч, судалгааг хийж гүйцэтгэв. Суда лгааны статистик боловсруулалт: Эрсдэлийн үзүүлэлтүүдийн статистик боловсруулалтыг хийхдээ “SPSS-22” программ ашиглав. Ингэхдээ р утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 290 АГ-тэй иргэд хамрагдсан бөгөөд дундаж нас 57.36±8.8 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 19.6% (57) нь тамхи татдаг, 80.4% (233) нь тамхи татдаггүй гэж хариулсан. Биеийн жингийн индекс (БЖИ) 28.93±5.2 кг, Систолын даралт (СД) 138.06±16.7 мм.МУБ, Диастолын даралт (ДД) 85.58±12.74 мм.МУБ тус тус байв. Судалгаанд хамрагдагсдын 41.4% (120) нь маш бага эрсдэлтэй, 33.1% (96) нь бага эрсдэлтэй, 21.4% (62) нь дунд эрсдэлтэй, 4.1% (12) нь өндөр эрсдэлтэй байсан. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр ойрын 10 жилд ЗСӨ-өөр өвчлөх эрсдэлт нас (p<0.0001), хүйс (p<0.0001), тамхи (p<0.0001), систолын артерийн даралт (p<0.0001) статистик ач холбогдол бүхий хамааралтай нөлөөлж байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын дөрвөн хүн тутмын нэг нь ойрын 10 жилд ЗСӨ-өөр өвчлөх эрсдэл дунд болон өндөр байсан бөгөөд үүнд нас, хүйс, тамхины хэрэглээ, систолын даралт нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
