Ходоодонд орших бадганы хорхойн хэлбэр, өвчнийх нь шинжийг Helicobacter pylori (H.pylori) -той харьцуулан, өргөн хэрэглэгдэж ирсэн Руда-6 жорынх нь H.Pylori-н эсрэг судлагдсан байдлыг тодруулсан нь
Түлхүүр үг:
Dampness-heat pathogens, H.Pylori, Literature review, Ruda-6, Traditional medicineХураангуй
Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухааны өвчин үүсгэх H.Pylori шалтгааны нэг болох ходоодонд орших бадганы хорхойг H.PyloБадган хорхой ri-тай харьцуулан авч үзэх нь шинэлэг сонирхолтойн зэрэгцээ цаашид Руда-6 H.Pylori-н шалтгаант ходоодны үрэвслийг уламжлалт аргаар хавсрууСурвалж судлал лан эмчлэх боломж нээгдэх юм гэж үзлээ. Зорилго: Ходоодонд орших Уламжлалт эмчилгээ бадганы хорхойн хэлбэр, түүний өвчин үүсгэх жам, шинж тэмдгийг H.Pylori-той харьцуулан бадганы хорхойн эмчилгээнд хамгийн өргөн хэрэглэгдэж ирсэн зарим жорын H.Pylori-н эсрэг судлагдсан байдлыг тодруулах. Арга, аргачлал: Эх бичиг, сурвалж судлалын магадлан жагсаах, нэгтгэн дүгнэх, аргыг ашиглан, “Анагаах ухааны дөрвөн үндэс” сурвалж, Манаглхантав, Бидэр-Онбо тайлбарууд, “Маш гайхамшигт хуримын сан” “Шүрэн таяг”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй” зэрэг монгол мэргэдийн бүтээлүүд болон PubMed, Science Direct, Google scholar зэрэг цахим сангуудыг ашиглан судаллаа. Үр дүн: Бичил дуран хөгжөөгүй I-II зуунд хамаарагдах уламжлалт сурвалж, тайлбарт ходоодонд орших бадганы хорхой нь түүдэг боосон адил хэлбэртэй, зарим нь мушгиралдан өт буцалж байх мэт, зарим нь нарийхан урт жижиг гэж хэлбэр дүрсийг тодорхой заасан нь H.pylori-г орчин үед микроскопын тусламжтай спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, мөн морфлогийн S U C хэлбэртэй гэж үзэж байгаатай дүйхээр байна. Уламжлалт сурвалжуудад бадганы хорхойн өвчин үүсгэх идээ, ундааг амтлаг амт хийгээд сүү гэж олон давтамжтай заасан нь H.pylori нь уреза фермент ялгаруулан ходоодны хүчлийг саармагжуулах болон сүүн бүтээгдэхүүн дэх казеин, кальци нь тунадасжин ходоодны салиаг өтгөрүүлснээр H.pylori-ийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг гэж заасантай тохирч байна. Уламжлалт эх сурвалжуудад дах нийтлэг шинжүүд нь H.Рylori -ийн халдварын үед ходоод хэвлийн хэсгээр халуу дүүгэж өвдөх, дотор муухайрах, хэхэрч огиулах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрч хоржигнох, шалтгаангүй жин хасах зэрэг шинжүүдтэй дүйж байна. Уламжлалт сурвалж, тайлбар бүтээлүүдэд ходоодны бадганы хорхойн өвчний эмийн эмчилгээнд олон давтамжтай бичигдсэн Руда-6 жорыг цус шарын халууныг арвидуулахгүйгээр бадган хийг дарж, бадган бор харшилдсан, цанх, хэхрэх, бөөлжих, ходоодны хатгалгыг анагаах үйдэлтэй гэж үздэг. Энэ нь тус найрлагын бүрэлдэхүүн дэх Рудагийн дегидрокостус лактон, Жүр үр дэх генипин, Бибилин, Сүгмэл, Башигын этанолын ханд нь эмнэлзүйд өргөн тохиолдох зургаан омгийн H.pylori-н өсөлтийг зогсоох, H.pylori-н уреза ферментийн идэвхийг саатуулах, H.pylori-г ходоодны эсэд бэхлэгдэхийг хориглох замаар ходоодны эсийг хамгаалах зэрэг H.Рylori-н эсрэг олон талт үйлдэлтэй нь туршилт судалгаагаар тогтоогдоод байгаа нь тус уламжлалт жорын үйдлийг бататгахын хамт H.pylori халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтойг харуулж байна. Дүгнэлт: 1. H.Pylori-той бадганы хорхойг харьцуулж үзвэл орших орон нь нэг адил ходоод болох ба H.Pylori нь спираль хэлбэртэй, шилбүүртэй болох нь тогтоогдсон байдаг нь уламжлалт анагаах ухаанд ходоодны хорхойг түүдэг боосон адил, мушгиралдсан урт нарийхан хэлбэртэй нь дүйлгэн авч үзэх боломжтой байна. 2. Ходоодны бадганы хорхойн өвчний нөхцөл нь амтлаг амттай идээ ундаа хэмээн заасан нь H.pylori-н шүлтлэг орчинд өсөн үржиж өвчлөл үүсгэдэгтэй адил бөгөөд H.Pylori болон бадганы хорхойн өвчин болсон үед илрэх шинж тэмдгээрээ дүйцэж байна. 3. Руда-6 найрлагын бүрэлдэхүүнд орж байгаа эмийн түүхий эдүүд нь H.Pylori-г дарангуйлах хүчтэй нөлөөтэй байгаа нь уг халдварын шалтгаант өвчлөлийн үед уламжлалт эмийн эмчилгээ гаж нөлөө багатай, үр дүнтэй эмчилгээний нэгэн хувилбар байж болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
