Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед Д витамины түвшин, нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Эрдэнэсувд АШУҮИС, АУС, Эх Барих Эмэгтэйчүүд Судлалын тэнхим , Си Эл Даблью Эйч эмнэлэг Зохиогч
  • Н.Пүрэвжаргал Си Эл Даблью Эйч эмнэлэг Зохиогч
  • Чой Бум Чэй Си Эл Даблью Эйч эмнэлэг Зохиогч
  • Хюё Ён Пак АШУҮИС, АУС, Эх Барих Эмэгтэйчүүд Судлалын тэнхим Зохиогч
  • Г.Мэндсайхан АШУҮИС, АУС, Эх Барих Эмэгтэйчүүд Судлалын тэнхим Зохиогч
  • Б.Болорчимэг АШУҮИС, АУС, Эх Барих Эмэгтэйчүүд Судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Д витамин, Үргүйдэл, Үр шилжүүлэн суулгах эмчилгээ, Өндгөн эсийн чанар, Үр хөврөлийн хөгжил

Хураангуй

Үндэслэл: Д витамин нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд өвөрмөц үүрэгтэй оролцдог бөгөөд үргүйдэлтэй холбосон судалгааны ажлууд ихээр хийгдэж байна. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд Д витамины түвшинг тодорхойлж үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн өндгөн эсийн чанар, үр хөврөлийн хөгжилд нөлөөлөх эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, Си Эл Даблью Эйч эмнэлгийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Оролцогчдын цусан дахь Д витамины хэмжээг үнэлэн хэвийн (≥30 ng/ mL), хангалтгүй (21–29 ng/mL), дутагдалтай (≤20 ng/ml) гэсэн 3 бүлэгт ангилсан. Мөн нас, биеийн жингийн индекс, Д витамины түвшинг тодорхойлсон улирал, өндгөвчний нөөцийн үзүүлэлтүүд, өндгөн эс болон үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдийг цуглуулан кодолж, SPSS 21.0 программ ашиглан судалгааны статистик боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 22-45 насны 962 эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас нь 33.9±5.5 жил байв. Судалгаанд хамрагдсан үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 75.4% нь Д витамины дутагдалтай, 14.9% нь хангалтгүй түвшинтэй, 9.7% нь 30 ng/ml-ээс дээш буюу хэвийн хэмжээтэй байгаа нь тодорхойлогдсон. Д витамины дутагдалтай оролцогчдын зуны улирлын Д витамины дундаж хэмжээ нь намрын улирлаас өндөр байв. Өндгөвчний нөөц, өндгөн эсийн тоо болон морфологи өөрчлөлт, үр тогтолт, чанартай үр хөврөлийн эзлэх хувь нь судалгааны 3 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Дүгнэлт: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд Д витамины дутагдал өндөр хувьтай тохиолдож байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний өмнөх цусан дахь Д витамины түвшин тухайн эмчилгээний үеийн өндгөн эсийн чанар, үр хөврөлийн хөгжилд илэрхий нөлөө үзүүлдэггүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Эрдэнэсувд, Г.Мэндсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл