Төрөлтийн үеийн бүсчилсэн хоригийг ропивакайн болон суфентанил эмүүдээр хийхэд эхийн цусан дахь окситоцины түвшинд нөлөөлөх нь

Зохиогчид

  • Лабдуунбаяр АШУҮИС, АУС, Яаралтай тусламж-Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим , ӨМАУИС, Мэдээгүйжүүлэг сургалт судалгааны алба Зохиогч
  • Дүү-Ир ӨМАУИС, Мэдээгүйжүүлэг сургалт судалгааны алба Зохиогч
  • Н.Сувд-Эрдэнэ АШУҮИС, АУС, Яаралтай тусламж-Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • Л.Ганболд АШУҮИС, АУС, Яаралтай тусламж-Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Labor pain, Oxytocin, Epidural, Spinal

Хураангуй

Үндэслэл: Төрөлтийн эхэн үеийн болон төрөлтийн бүх явцад өвдөлт Төрөлтийн өвдөлтийн намдаах зорилгоор бүсчилсэн хориг хийхэд төрөлтийн хүч сулрах эсвэл эрчим төрөх явц удаашрах сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ сөрөг нөлөөг бууруулах Окситоцин арга замыг тодорхойлох нь тухайн салбарын эмнэлзүйн практикт Эпидураль хөндий зайлшгүй шаардлагатай байна. Нугасны хөндий Зорилго: Төрөлтийн үеийн нугасны болон эпидураль хөндийн хоригийг ропивакайн болон суфентанил эмүүдээр хийхэд эхийн цусан дахь окситоцины түвшинд үзүүлэх нөлөөг харьцуулан судалж, өвдөлт намдаах хамгийн тохиромжтой хувилбарыг илрүүлэх Арга, аргачлал: ӨМӨЗО-ны Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Эмнэлгийн Төрөх тасагт 2023 оны 6-дугаар сараас 10 дугаар сар хүртэл хэвтэн эмчлүүлсэн анхан төрөлтийн 90 жирэмсэн эмэгтэйчүүдийг сонгож, туршилтын бүлгийн 72 эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар 4 бүлэг (ABCD бүлэг) болгож, бүлэг тус бүр 18 хүнтэй байхаар хуваасан. Харин хяналтын бүлэгт (E бүлэг) өөрийн хүсэлтээр төрөлтийн өвдөлт намдаалт хийлгээгүй 18 эмэгтэйг хамруулж судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 5 бүлгийн төрөх эмэгтэйчүүдийн дундаж нас (A=29.33±2.72 жил, B=29.83±3.22 жил, C=30±3.04 жил, D=29±2.49 жил, E=29.5±3.05 жил), өндөр (A=165±5.35 см, B=161.5±4.41 см, C=163.3±3.34 см, D=163.3±4.06 см, E=161.8±4.86 см), биеийн жингийн индекс (A=26.8±2.99 кг/м2, B=28.5±3.42 кг/м2, C=27.3±3.41 кг/м2, D=27.7±4.36 кг/м2, E=26.35±2.72 кг/м2) ойролцоо байсан бөгөөд статистикийн хувьд ач холбоглолгүй байгаа нь тодорхойлогдлоо. Төрлөгийн өвдөлтийн эрчмийг умайн хүзүү 3 см нээгдэх үед бүх оролцогчдод үнэлэхэд өвдөлтийн оноо нь ойролцоо тодорхойлогдсон (p=0.143) бөгөөд өвдөлт намдаах арга+эмийн хослолыг хэрэглэсний дараа өвдөлтийн эрчим туршилтын бүлгүүдэд буурсан нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байсан (<0.001). Хурин туршилтын 4 бүлэгт хэрэглэсэн арга+эмийн хослол (А бүлэг-13.71±2.44 цаг, В бүлэг-14.77±1.94 цаг, С бүлэг-13.31±1.49 цаг, D бүлэг-13.95±1.74 цаг, Е бүлэг-13.26±1.91 цаг) нь хяналтын бүлэгтэй харьцуулахад төрөлт үргэлжлэх хугацааг уртасгах нөлөөгүй байна (p=0.150). Мөн ANOVA шинжилгээг ашиглаж судалгаанд хамрагдсан эхчүүдийн цусан дахь окситоцины түвшингийн ялгааг харьцуулан судалсан бөгөөд умайн хүзүү 3 см нээгдэх үед эхний цусны дээжийг авч окситоцины түвшинг тодорхойлоход ялгаагүй (p=0.561) байсан. Харин туршилтын 4 бүлэгт төрөх үеийн өвдөлт намдаах арга болон эмийг хэрэглэснээс 15 минутын дараа, хяналтын бүлэгт 30 минутын дараа 2 дахь цусны дээжийг авч окистоцины түвшинг тодорхойлж окситоцины ялгарлыг дарангуйлах нөлөө хамгийн хүчтэй илрэх бүлгээс хамгийн бага гэсэн дарааллаар эрэмбэлэхэд B>D>A>C байлаа (p<0.001). Суфентанил+эпидураль хөндийн өвдөлт намдаалт хийсэн С бүлэг нь төрөлтийн өвдөлт хангалттай намдаахын зэрэгцээ окситоцины ялгаралыг хамгийн бага дарангуйлж байгааг илрүүлсэн (p<0.001). Дүгнэлт: Бүсчилсэн хоригоор өвдөлт намдаах арга, эмийн хослолыг хамгийн бага тунгаар хэрэглэсэн нь төрөлтийн үргэлжлэх хугацааг уртасгах нөлөөгүй байгаа нь тодорхойлогдлоо. Суфентанилыг эпидураль хөндийд тарьж өвдөлт намдаалт хийх нь цусан дахь окситоцины түвшинг хамгийн багаар бууруулж, төрөх хугацаанд хамгийн бага нөлөөлдөг аюулгүй, найдвартай арга болохийг тогтоосон.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Ганболд

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл