Сувилахуйн сургуулийн оюутнуудын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг судалсан нь
Түлхүүр үг:
Өөрийгөө үнэлэх үнэлэмж, Хувийн үнэт зүйлс, Үнэлэх сорилХураангуй
Үндэслэл: Суралцахуйн нөөц, чадвар хүн бүрт байдаг бөгөөд хүн өөрийгөө танин мэдэх, юмсын учир холбогдлыг өөрөө олж мэдэх, өөрийгөө үнэлэх замаар сонирхол, хэрэгцээ, авъяас чадвараа нээн илрүүлэх өөрийгөө хөгжүүлэх асуудал нь өрнө дорнын үе үеийн сэтгэгчдийн дэвшүүлсэн философи үзэл баримтлал онол сургаальд чухал байр суурь эзлэсээр ирсэн. Суралцахуйн үндэс нь хүн өөрийгөө танин мэдэх, нээн илрүүлэхээс эхлэлтэй тул амжилттай суралцахад өөрийгөө үнэлэх үнэлэмж онцгой чухал үүрэгтэй1. Бие хүн хөгжин төлөвших үйл явц түүний үр дүн нь тухайн хүний өөрийнх нь идэвх оролцоо, өөртөө тавих шаардлага, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргээс ихээхэн шалтгаална. Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй байх энэхүү хэрэгцээ нь хүний амьдралын туршид байнга өсөн нэмэгдэж байдаг. Бүхий л үе шатанд хүмүүс амьдралын утга учрыг эргэцүүлэн өөрт нь хамгийн чухал юм юу болохыг хайж эрэлхийлж байдаг байна2. Зорилго: Сувилахуйн оюутнуудын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг SPSS-25 программ, Microsoft Exsel программуудыг ашиглан өгөгдлийг кодлож, алдааг шалгасны дараа боловсруулалтыг хийв. Үр дүн: Судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилахуйн бакалаврын хөтөлбөрийн 356 (48.6%) оюутан, сувилахуйн дипломын хөтөлбөрийн 377 (51.4%) оюутан, нийт 17-43 насны 733 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас нь 21.2±4.2 жил байв. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 49 (6.68%) нь өөрийгөө үнэлэх үнэлэмж маш өндөр, 55 (7.5%) нь өөрийгөө үнэлэх үнэлэмж дунджаас дээгүүр түвшинд, 142 (19.4%) нь өөрийгөө үнэлэх үнэлэмж дундаж түвшинд, 487 (66.4%) нь өөрийгөө үнэлэх үнэлэмж маш бага гэж үнэлсэн. Дүгнэлт: Оюутнуудын өөрийгөө үнэлэх үнэлэмж маш бага (66.4%) байна. Энэ нь тэдний нас, болон нийгэмд эзлэх байр суурь, мөн хүрээлэн буй орчны нөлөөлөл, ар гэр, багш, эцэг эхийн оролцоотой холбоотой байх магадлалтай учраас оюутан хэмээх бие хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж хөгжиж төлөвших насанд нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгцээ байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
