Гемофилтэй өвчтөнүүдийн дунд төмөр дутагдал ба төмөр дутагдлын цус багадалтын илрэлийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Нарангэрэл Зохиогч
  • Д.Анхбаяр Зохиогч
  • А.Мөнхөө Зохиогч
  • Ч.Бүрэнбаяр Зохиогч
  • Ц.Одгэрэл Зохиогч

Түлхүүр үг:

Цус алдалт, Цусны бүлэгнэлтийн факторын дутагдал, Цусархагшил

Хураангуй

Үндэслэл: Төмөр дутагдал (ТД), төмөр дутагдлын цус багадалт (ТДЦБ) нь дэлхий нийтэд өргөн тохиолддог цус багадалтын нэг хэлбэр юм. Улс орнуудын хөгжлийн түвшин, хүн ардын амьдралын хэвшил, онцлогоос хамаарч төмөр дутахад хүргэх шалтгаан харилцан адилгүй ч, цус алдалт нь ТД, ТДЦБ үүсэх гол шалтгаан хэвээр байна. Цус бүлэгнэлтийн РУШ, Р1Х, РХ1 факторын дутагдлаас гемофилийн үед үе үе цус алдах нь ТД улмаар ТДЦБ -д хүргэснээр гемофилтэй хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Монгол улсад гемофилтэй хүмүүсийн дунд ТД, ТДЦБ-ын илрүүлгийн судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: Гемофилтэй өвчтөнүүдийн дунд ТД, ТДЦБ-ын илрэлийг судлах. Арга, аргачлал: Энэхүү агшингийн нэг төвт судалгаанд Монгол-Япон эмнэлгийн “Гемофил Генийн эмчилгээний төв”-д бүртгэлтэй гемофил оношлогдсон 45 тохиолдлыг хамруулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, сийвэнгийн төмөр, төмрийн нөөцийг 8Ү8МЕХ ХШ 000 анализатор, СОВА8 ВМ6010 анализатор дээр тодорхойлсон. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг 8Р88 27.0 болон М8 Ехсе1 2010 програмуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд 41 ГА, 4 ГВ ийн тохиолдол хамрагдсанаас 15 (33.3%) хүнд сийвэнгийн төмөр буурч, 10 хүнд (22.2%) ферритиний хэмжээ бага тодорхойлогдсон. Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд микроцитийн гипохромт өөрчлөлт ГА тохиолдлын 43.9% илэрсэн бол ГВ тохиолдолд 100% илрэв. Нийт тохиолдлын 13.3% -д ТД, 22.2%-д ТДЦБ оношлогдсон. Нийт ТДЦБ-ын 90% хөнгөн зэрэг, 10.0% дунд зэрэг байна. ТДЦБ-тай тохиолдлын 80.0% нь 15-с доош насны хүүхдэд байв. Дүгнэлт: ТД, ТДЦБ нь гемофилтэй өвчтөнүүдийн дунд түгээмэл байна. ТДЦБ-д 15аас доош насны хүүхдүүд ихээхэн өртсөн байгаа нь насны онцлогтой хамааралтай байж болох ч өвчний хяналтыг сайжруулах, цус багадалт үүсэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01