Гепатитийн вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагаа өөрчлөгдөх нь

Зохиогчид

  • Suriga АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Suriguga АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Ц.Сарнай АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • Б.Батболд АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим , АШУҮИС, Анагаах ухааны хүрээлэн, Дотрын эмгэг судлалын сектор Зохиогч

Түлхүүр үг:

Hepatitis B virus, Hepatitis C virus, Renal glomerular filtration rate, Liver fibrosis, Extrahepatic manifestations

Хураангуй

Үндэслэл: Гепатит В вирус (ГВВ) болон гепатит С вирус (ГСВ) нь цочмог болон архаг Гепатит, элэгний хатуурал, цаашлаад элэгний хорт хавдарт хүргэдэг гол шалтгаан бөгөөд эмнэлзүйд элэгний, элэгний бус шинжүүд илэрдэг. Зорилго: Гепатитын вирусийн халдварын үед элэгний фиброзын зэргийг бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд буурахтай уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны эмнэлэгт суурилсан ретроспектив когорт загвараар гүйцэтгэв. Судалгааны хүн амыг БНХАУ-ын Бугат хотын эмнэлэгт 2022 оны 09 сараас 2023 оны 09 сар хүртэл ГBB/ГСВ-ийн архаг халдвар батлагдсан 200 өвчтөнүүдийн мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар цуглуулж биохимийн бүрэн автомат анализатор ашиглан өвчтөний элэг, бөөрний үйл ажиллагааг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 52.4±13.97 жил, хүйсийн хувьд эрэгтэй 126 (63%), эмэгтэй 74 (37%) байлаа. ГВВ-ийн архаг халдвартай бүлэгт нас (46.68±14.77 жил) бага байх, ялтаст эсийн тоо (227.65±64.75) ихсэх, FIB4 оноо (1.48±1.74) бага байх, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд (100.40±20.73) ихсэх зэрэг үзүүлэлтүүд ГСВ-ийн архаг халдвартай бүлгээс статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байв. Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр вирусийн шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд хүйс (эмэгтэй) (OR-0.397, 95% CI:0.208-0.757, р-0.005), ГСВ-ийн халдвар (OR-0.378, 95% CI:0.200-0.711, р-0.003) болон элэгний фиброзын зэрэг (OR-0.288, 95% CI:0.129-0.646, р-0.003) нь бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурахад нөлөөлдөг хүчин зүйлүүд болохыг харуулж байна. Дүгнэлт: ГСВ-ийн халдвар авах нь бөөрний түүдгэнцэрийн үйл ажиллагааг бууруулах гол хүчин зүйл болж байна. Эдгээр өвчтөнүүдэд элэгний фиброзын зэрэг нэмэгдэх тусам бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд буурч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл