Бөөр, шээлгүүрийн чулууг бамбай булчирхайн үйл ажиллагаатай уялдуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Бөөрний чулуу, Трииодтиронин, Тетраиодтиронин, Бамбайг идэвхжүүлэгч даавар, ГипертиреоидХураангуй
Үндэслэл: Бөөрний чулуу нь бөөр, шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Гипертиреоидтэй өвчтөнүүдийн 20% нь сийвэнгийн кальцийн хэмжээ өндөр эсвэл бага зэрэг нэмэгддэг. Гипертиреоид нь бөөрний чулуу үүсгэдэг бөгөөд бөөрний тахир сувганцраар эргэн шимэгдэх кальцийг нэмэгдүүлж, гиперкальциемийг үүсгэдэг. Зорилго: Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст бамбайн булчирхайн чТ4 даавар, чТ3 даавар, aнти-ТРО, анти-TG болон TSH дааврыг тодорхойлж, цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Зорилт: 1. Судалгааны бүлгүүдэд бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлох, 2. Бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан, тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд цусан дахь кальцийн үзүүлэлтээс гадна бамбайн дааврууд болох чT3 (трииодтиронин), чT4 (тетраиодтиронин), TSH (бамбайг идэвхжүүлэгч даавар), Anti-TG (тиреоглобулины эсрэг эсрэгбие), Anti TPO (бамбай булчирхайн пероксидазын эсрэгбие)-ийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад бамбайн дааврууд болох чT3-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.110±0.245 pg/mL, хяналтын бүлэгт 2.124±0.135 pg/mL, чT4-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.288±0.135 ng/dL, хяналтын бүлэгт 2.153±0.123 ng/ dL, TSH-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.481±0.235 µIU/mL, хяналтын бүлэгт 2.245±0.326 µIU/mL, Anti-TG-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.613±0.71 AU/mL, хяналтын бүлэгт 3.323±0.78 AU/mL, Anti TPO-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 8.015±2.98 AU/mL, хяналтын бүлэгт 7.028±3.94 AU/mL байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). Дүгнэлт: 1. Бөөр, шээлгүүрийн чулуутай бүлэг болон хяналтын бүлэгт бамбай булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй (чT3, чT4, TSH, Anti-TG, Anti-TPO) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). 2. Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст TSH дааврын хэмжээ нэмэгдэх тусам кальцийн түвшин ихэсч байгаа (r=0.265, p<0.05) нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байж болзошгүй юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
