Дотоод шалтгаант сэтгэл гутрал, сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэгийг ялган оношлох асуудалд

Зохиогчид

  • Т.Саранцэцэг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Б.Жавзанхорол Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Х.Эрхцэцэг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Д.Лянхуа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Я.Ганхүү Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, СЭМ-ийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, СЭМ-ийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Сэтгэцийн эмгэгт хүргэдэг шалтгаан, Ялган оношилгоо, Эмнэлзүйн ач холбогдол, Оношлогооны арга, Эмчилгээ

Хураангуй

Үндэслэл: ДЭМБ-ын мэдээллээр хүн амын дунд зонхилон тохиолдох 6 эмгэгийн 4 нь буюу нойрны хямрал, айдас, сэтгэл түгшилт, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь, сэтгэл гутрал зэрэг нь сэтгэлийн шалтгаан буюу стрессээс үүдэлтэй эмгэгт багтдаг. 2013 онд Монгол улсад хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар тайлбарлаж болмооргүй бие махбодын зовуурь өвчин 1000 хүн амд 11.7 байсан бол сэтгэл гутрах эмгэг 4.4%-ийг тус тус эзэлж байжээ. СЭМҮТ-ийн статистик тоо баримтаас үзвэл 2022 онд СЭМҮТ-ийн амбулаторид сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 80, стресстэй холбоотой болон биеийн хэлбэрийн эмгэгтэй 2665 тохиолдол бүртгэгдсэн бол стационарт сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэгтэй 383, стресстэй холбоотой эмгэгийн улмаас 1921 хүн тус тус хэвтэн эмчлүүлжээ. Дасан зохицохуйн хямрал нь сэтгэлийн гэмтлийн дараах хариу урвалын нэг хэлбэр бөгөөд сэтгэлийн стресст өртсөн ямар ч хүнд илрэх боломжтой, сэтгэлийн гэмтэл үүсгэж буй нөлөөлөх хүчин зүйл үргэлжилсээр байвал 6 сараас дээш буюу хэдэн жилээр үргэлжлэх боломжтой эмгэг юм.7 Уг эмнэлзүйн хэлэлцүүлгийг хийх үндсэн зорилго нь оношийг хэлэлцэн тогтоох, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргах, эмчилгээг төлөвлөхөд оршино. Эмнэлзүйн хэлэлцүүлгийн зорилго: 1. Эмчлүүлэгчийн оношийг ялган оношлох. 2. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх. 3. Цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэх. Дүгнэлт: Эмчлүүлэгчийн өвчин нь гэр бүлийн, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, амьдралд тохиолдсон олон удаагийн стрессээс үүссэн, төрөлтөөр сэдээгдсэн сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг байх бөгөөд, сэтгэл засал эмчилгээнд тууштай явж байгаагүй, хувь хүний хувьд сэтгэлээ нээж ярилцах найз нөхөд, ойр дотнын хүн байхгүй, стресс тайлах энгийн аргыг эзэмшиж чадаагүй зэрэг байдал нь сэтгэлийн шалтгаант эмгэг даамжрах шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд өнөөгийн байдлаар эмчлүүлэгчид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох шаардлагагүй бөгөөд биеийн таагүй зовуурийн дагуу байн байн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэхгүй байх, хяналтын эмчид үзүүлж тухайн үеийн сэтгэцийн байдлаас хамааран сэтгэл тайвшруулах бүлгийн сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ болон сэтгэл засал эмчилгээнд хамрагдан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл