Эхийн бамбайн дутмагшил ба In vitro орчин дахь үр хөврөлийн хөгжлийг холбон судалсан нь

Зохиогчид

  • Д.Дөлгөөн1. RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Ч.Оргилболд АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Э.Будзаяа RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Э.Аригбөх АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • Б.Номундарь АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Г.Ариунаа RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Л.Үнэнцацрал RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Э.Одхүү АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим Зохиогч
  • О.Зэсэмдорж АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг физиологийн тэнхим , RMC Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Үргүйдэл, Тиреотропин, Өндгөн эс, Бластоцист

Хураангуй

Үндэслэл: Бамбайн дутмагшил нь фолликул, өндгөн эсийн хөгжил, эндометрийн зузаан, трофобластын тархалт ба ялгаран хөгжил алдагдахад хүргэж, улмаар өндгөвч, умай, умайн хүзүү болон ихсийн физиологийн үйл ажиллагааг доройтуулан, жирэмслэлт болоод төрөлтөд сөргөөр нөлөөлдөг. Иймээс үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд тохиолдох бамбай булчирхайн дутмагшил нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн in vitro үр тогтолтод хэрхэн нөлөөлж буйг судлах нь эмчилгээний тактик болон үр дүнд эерэгээр нөлөөлнө хэмээн энэхүү судалгааг гүйцэтгэв. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ийлдсийн тиреотропин (ТТД) дааврыг тодорхойлж, In vitro орчин дахь үр хөврөлийн чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгаанд үргүйдэлтэй 208 эмэгтэйг хамруулан, ийлдсийн ТТД дааврыг тодорхойлж, бамбайн олон улсын нийгэмлэгүүдийн (Хүний нөхөн үржихүйн Америкийн нийгэмлэг, Хүний нөхөн үржихүй, Үр хөврөл судлалын Европын нийгэмлэг) зөвлөмжийн дагуу ангилан, тохиолдол (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) хяналтын (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) судалгааны загвараар гүйцэтгэв. Ийлдсэнд ТТД-ын хэмжээг ФХУ-Флюресценцийн аргаар (TOSOH AIA360) тодорхойлсон. Өндгөн эсийн хөгжил ба бластоцистыг Kato ladies клиникийн ангиллаар ангилав. Чанарын үзүүлэлтүүдийн хамаарлыг хи квадрат тест, тоон утгуудын ялгаатай байдлыг үл хамааралт т-тест, эрсдлийг бинари логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, статистик үнэн магадлалыг P<0.05 гэж тооцлоо. Үр дүн: Бид судалгаандаа 21-48 насны 208 эмэгтэйн ийлдсэн дэх тиреотропин дааврын хэмжээг тодорхойлж, биений юмны 333 мөчлөгийн 1171 өндгөн эсийн үзүүлэлттэй холбон судалсан. Судалгаанд хамруулсан шалгуурын дагуу хяналтын бүлэгт (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) 865, тохиолдлын бүлэгт (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) 306 эмэгтэй хамрагдсан. Дээрх 2 бүлэгт өндгөн эсийн хөгжлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Ийлдсийн тиреотропин даавар их байх нь өндгөн эсийн хөгжил удаашрах эрсдлийг 1.5 дахин ихэсгэж байсан (OR=1.578 p<0.05). Бластоцистийн суулгалтын хувийг харгалзан, үр тогтох чадавх өндөр ба сул гэж ангилан, ийлдсийн TТД зөвлөмж хэмжээнээс их байх нь эрсдэл болж буй эсэхийг тооцоход уг эрсдэл 2.5 дахин нэмэгдэж байлаа (OR=2.579 p<0.05). Дүгнэлт: 1. Бүлгүүдийн хооронд өндгөн эсийн хөгжлийн чанарын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан ч өндгөн эсийн боловсролт удаан байх эсэхд тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь эрсдэл болохгүй байна. 2. Бластоцистийн хөгжлийн хувьд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаж тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь тааруу зэрэглэлийн бластоцист үүсэх эрсдэлийг 2.5 дахин ихэсгэж байгаа нь транстиретин (TTR) уураг, бамбайн альфа (TRα), бетта (TRβ) рецептор болон бамбайн пероксидазын нөлөөтэй өндгөвч, умайн хүзүү болон ихэст явагддаг физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, фоликулогенез, овуляци, эндометрийн зузаан ба ялгаран хөгжилд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол, О.Зэсэмдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл