Эмэгтэйчүүдийн дундах хөхний хорт хавдрын онош хожимдлын зарим шалтгааныг судалсан дүн

Зохиогчид

  • Д.Болормаа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • С.Наранчимэг АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Б.Бямбасүрэн АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Д.Авирмэд “Ач” АУИС Зохиогч
  • Д.Солонго АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эмчлүүлэгчийн хугацаа, Эрт илрүүлэг, Эрсдэл

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад 2021 оны байдлаар хөхний хорт хавдрын өвчлөл 100.000 хүн амд 16.8 тохиолдол бүртгэгдэж, 90% нь хожуу үедээ оношлогдон, 45.5% нь 5 жилээс дээш амьдарсан байна. Эмэгтэйчүүдийн хөхний хавдрын талаарх мэдлэг дутмаг, хөхөө өөрөө шалгах арга барилын ойлгоцгүй байдаг нь хөхний хорт хавдар хожуу үедээ оношлогдож байгаагийн гол шалтгаан болж байна. Зорилго: Хөхний хорт хавдрыг хожуу үе шатанд оношлогдоход нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах. Арга, аргачлал: 2019 оны 01 сарын 14 2021 оны 11 сарын 03 ны хооронд Хавдар Судлалын Үндэсний Төвд хөхний хорт хавдраар оношлогдон /С50/ мэс засал эмчилгээ хийгдсэн нийт 280 эмчлүүлэгчийн өвчний түүхээс эргэмж судалгааны аргаар судлав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 53.7±9.4 байв. Эмэгтэйчүүдийн шинж тэмдгийн танилцуулгын саатлын хугацааг тооцож үзэхэд: 3 сар түүнээс бага 139 (49.6%), 3 сар түүнээс их 141 (50.3%) байсан, хугацааны дундаж нь 2.2 жил байв. Оношилгооны саатлын хугацааг тооцоход 1 сар ба түүнээс бага 116 (41.4%), 1 сараас дээш 164 (58.6%) тус тус байв. Эмэгтэйчүүдийн дундах хөхний хорт хавдрын эрсдлийг тооцоолоход 71.1% нь (дундаж оноо≤1.66) дундаж эрсдэлтэй, 28.9% (дундаж оноо≥1.66) өндөр эрсдэлтэй байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын эмчид анх үзүүлж, хөхний шинж тэмдэг илрэхээс эхлээд зөвлөгөө авах хүртэлх хугацаа дунджаар 2.2 жил удаан үргэлжилсэн байна. Эмэгтэйчүүдийн дундах хөхний хорт хавдрын онош хожимдлын шалтгааныг судлах хэрэгцээ, эрсдлийг хувь хүн бүрт тооцоолох хэрэгцээ байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл