Хэт мэдрэгшлийн болон ужгирсан ханиалгад зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ын нөлөөг судалсан эмнэл зүйн судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Уламжлалт жор, Стандарт эмчилгээХураангуй
Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд уушги бол дотоод түшмэл амьсгалын эрхтэн тогтолцооны төв бөгөөд таван цул эрхтний дотроос гадаад орчинтой шууд харьцдаг цорын ганц эрхтэн юм. Ханиалга нь дотрын өвчний элбэг тохиолддог шинжийн нэг бөгөөд ялангуяа уушгины өвчний хамгийн чухал шинж тэмдэг юм. Хэт мэдрэгшлийн ханиалга нь ихэвчлэн эозинофиль эсийг хамарсан амьсгалын замын архаг үрэвслийн шалтгаантай байдаг. Халдварын дараах ханиалга нь амьсгалын дээд болон доод замын хучуур эдийн үйл ажиллагаа алдагдан үрэвссэнтэй холбоотой үүсдэг. 2021 онд Монгол улсад нийт 258,788 хүн амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр өвчилснөөс Улаанбаатар хотод 108,483 хүн бүртгэгдсэн байна. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Дарав-5-ын амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант болон халдварын дараах ханиалгад үзүүлэх нөлөө, түүнийг стандарт эмийн эмчилгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг болон АШУҮИС-ийн Төв Эмнэлгүүдийг түшиглэн хийсэн. АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 2 сарын 17-ны өдрийн хурлаас судалгааны ажлын ёс зүйн зөвшөөрлийг авсан. Судалгаанд 18-аас дээш насны 130 хүнийг хамруулав. Судалгаанд хамруулах шалгуур: Асуумжид амьсгалын замын хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй ба амбулаторийн картанд уушгины халдварын шалтгаант өвчин оношлогдсон түүхтэй бөгөөд одоо ханиалгаж байгаа зовуурьтай. Ханиалгалт нь 14 хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн байна. Судалгаанаас хасах шалгуур: Цээжний рентген болон КТ зурагт уушгины хавдар ба идэвхтэй хэлбэрийн сүрьеэ оношлогдсон, жирэмсэн болон бусад хавсарсан өвчин эмгэгтэй (чихрийн шижин, уушгины фиброз), судалгаанд хэрэглэгдэх эмэнд харшилтай хүмүүс байна. Судалгаанд оролцогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр асуумжийн хуудас бөглүүлсэн. Судалгааг санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар санамсаргүй түүвэрлэлтээр эмчилгээний 4 бүлэгт хуваан судалгааны нээлттэй арга (Open Label) ашиглан хийлээ. Үйлчлүүлэгчдийг амьсгалын замын хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай болон халдварын дараах ужгирсан ханиалгатай гэсэн 2 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийг дахин Дарав-5 болон стандарт эмчилгээний гэсэн 2 бүлэгт хуваав. Туршилтын I бүлгийн хэт мэдрэгшлийн шалтгаант ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150 мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Амьсгалын замын хэт мэдрэгшлийг бууруулах Мастик ЛС эмийг 15 мг-аар орой 21 цагт 7 хоног тус тус уулгав. Туршилтын II бүлгийн халдварын дараах ужгирсан ханиалгатай бүлэгт: 1. Зөгийн балаар баяжуулсан Дарав-5-ыг хоолны өмнө нэг аяга (150мл) бүлээн усанд (700С буюу 1480F) нэг цайны халбага (5 гр) хийн хутгаад өглөө 11 цаг, орой 17 цагт 7 хоног 2. Стандарт эмчилгээг (антибиотик болон ханиалга дарах) 7 хоног тус тус хийв. Эмчилгээний дараа эмнэлзүйд гарсан өөрчлөлтийг харьцуулан судлав. Үр дүн: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь хэт мэдрэгшлийн ханиалга болон халдварын дараах ханиалгатай хүмүүст адилхан үйлчилж байв. Харин зөгийн балаар баяжуулсан Дарав-5 болон стандарт эмийг хэрэглэх үед өдөрт ханиалгах ханиадны давтамжийг статистик ач холбогдол бүхий бууруулж байна. Зөгийн балаар баяжуулсан дарав-5-ын хэрэглэсэн бүлгийг стандарт эмийн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа байхгүй хэдий ч эмчилгээний хувь 5.4%-иар илүү байв. Дүгнэлт: Зөгийн балаар баяжуулсан Дарав-5 нь харшлын болон халдварын дараах ханиалга намдаах үйлдлээр стандарт эмийн бүлэгтэй ижил үйлдэл үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Маналжав, Б.Цэрэнцоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
