Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал

Зохиогчид

  • Ч.Батзул АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эмчлүүлэгч төвтэй тусламж, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Эм зүйч

Хураангуй

Үндэслэл: Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг манай улсад 1990-ээд оноос эхлэн нэвтрүүлсэн ч эмнэлгүүдийн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт өөр, үзүүлж буй тусламж үйлчилгээ ялгаатай байна. Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний талаар судалгаа хараахан олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Орон нутгийн эмнэлэгт үзүүлж буй эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах. Арга, аргачлал: Орон нутгийн 15 эмнэлгийн эмнэлзүйн эм зүйчийн үзүүлж буй тусламж үйлчилгээг асуумжийн аргаар аналитик судалгааны агшны загвараар судалж, SPSS–23.0 программаар тойм статистик боловсруулалт хийж, тоон хувьсагчдад дундаж, стандарт хазайлтыг, чанарын хувьсагчдад давтамж, эзлэх хувийг тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан орон нутгийн эмнэлгүүд 110-500 ортой, эмнэлэгт ажиллах эм зүйчийн тоо 1-8, эмнэлзүйн эм зүйчийн тоо 0-3, 50 оронд дунджаар 0.198±0.149 эмнэлзүйн эм зүйч, нэг эмнэлзүйн эм зүйчид дунджаар 243.31±98.72 ор ногдож байна. Эмнэлзүйн эм зүйн үндсэн тусламж үйлчилгээнээс эмнэлгийн мэргэжилтэнд сургалт хийх (93.3%) болон эмчлүүлэгчдэд сургалт хийх үйлчилгээ (80.0%)-г хамгийн сайн, эмнэлзүйн судалгаанд оролцох (20.0%) болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ (40.0%)-г хамгийн бага нэвтрүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгийн 53.3% нь тасгийн тойрон үзлэгт орох, эмнэлзүйн фармакокинетикийн үйлчилгээ болон эс хордуулах эм бэлтгэх үйлчилгээг үзүүлдэггүй, шим тэжээлийн багийн гишүүнээр ажиллах үйл ажиллагаанд 66.7% нь оролцдоггүй байна. Эмчлүүлэгчид эмийг олгох (3.07±1.751), эмийн жорыг үнэлэх (3.2±0.775) үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Дүгнэлт: Орон нутгийн эмнэлгийн нэг эмнэлзүйн эм зүйчид 243.31±98.72 ор ногдож байгаа нь MNS 5260:2015” стандартын шаардлагыг хангахгүй байна. Орон нутгийн эмнэлгийн эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээний хүрээ бага, хоорондоо ялгаатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл