Идэвхгүйжүүлсэн пробиотик гидрогель нь арьсны үрэвсэл үүсгэдэг үү?

Зохиогчид

  • Г.Биндэръяа Монгол улс, Гялс Анагаах Ухааны Төв Зохиогч
  • З.Амартүвшин Монгол улс, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Б.Зоригтбаатар Монгол улс, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Б.Амгалан Монгол улс, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Я.Энхтөр Монгол улс, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • Чун Минг Хуанг Тайвань улс, Тайваны Үндэсний Төв Их Сургууль Зохиогч
  • Ч.Баттогтох Монгол улс, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Staphylococcus epidermidis, Ферментаци, Поли(этилен гликол) диметакрилат, Гидрогель, Простагландин Е2

Хураангуй

Үндэслэл: Staphylococcus epidermidis (S. epidermidis) нь поли(этилен гликол) диметакрилатыг (PEG-DMA) нүүрс усны эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд богино гинжин өөхний хүчил (SCFAs) үүсгэдэг. Идэвхгүйжүүлсэн пробиотик бактери агуулсан PEG-DMA гидрогелийг арьсан дээр түрхэх нь арьсны эсийн үрэвслийг өдөөдөг эсэхийг нь тодорхойгүй байна. Зорилго: Бид хулганы эдийн загварт S. epidermidis-PEG-DMA ферментаци бүхий гидрогелийн үрэвсэл өдөөх чадварыг тодорхойлохыг зорьсон. Арга, аргачлал: S. epidermidis агуулсан болон агуулаагүй PEG-DMA гидрогелийг хулганы баруун чихэнд 24 цагийн турш 3 удаа, зүүн чихэнд 1 удаа 24 цагийн турш түрхсэн. Ямар ч бодис хэрэглээгүй дөрвөн хулганыг хяналтын бүлэг болгон сонгосон. Туршилтын дараа просгландин е2 (PGE2)-ийн концентрацийг хулганы чихний эдийн супернататад 3 удаа давталттай тогтоосон. Kruskal-wallis тестийг ELISA концентрацийн тасралтгүй хувьсах хэмжигдэхүүний дундаж утгуудын хоорондын статистик ач холбогдолтой ялгааг шалгахад ашигласан. Үр дүн: Эдийн PGE2 концентраци пробиотик агуулсан PEG-DMA гидрогель түрхсэн бүлэгт 44.78 [95%CI 41.51 47.19], зөвхөн peg-dma түрхсэн гидрогелийн бүлэгт 91.29 [95%CI 79.89 95.67], хяналтын бүлэгт 73.00 [95%CI 69.79 78.00] байв. PGE2ийн концентраци нь зөвхөн хулганы бүлгүүдэд (p<0.0001) төдийгүй гидрогелийн хэрэглэсэн тоонд (гидрогелийн хэмжээ) ялгаатай байв (p<0.004). Сонирхолтой нь пробиотик агуулсан peg-dma гидрогель нь арьсны үрэвсэл үүсгэдэггүй бөгөөд pge2-ийн түвшинг бууруулж байгаа боловч дан peg-dma гидрогель нь эсрэг үр дүн үзүүллээ. Дүгнэлт: Хулганы эдэд ферментаци бүхий поли(этилен гликол) диметакрилат гидрогелийг түрхэхэд эд дэх PGE2 -ийн хэмжээ үрэвсэл үүсгэх хэмжээнд нэмэгдэхгүй харин буурсан байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл