Артерийн гипертензийн талаарх эмчлүүлэгчдийн мэдлэгийг үнэлсэн зарим үр дүн

Зохиогчид

  • Ли Ли АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Оюунгоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Мэдлэг, Хүйс, Артерийн гипертензи, Эм

Хураангуй

Үндэслэл: БНХАУ-д хийгдсэн судалгаагаар хүн амын нийт нас баралтын 71 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судас, тархины судасны өвчлөл байна. Энэ нь ХБӨ-ний 44 хувийг эзэлж байгаа нь хорт хавдрын өвчлөлөөс хоёр дахин их байна. Улмаар 2030 он гэхэд зүрх судасны өвчнөөр нас барсан хүний нийт тоо 23 саяас давах төлөвтэй байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь артерийн даралт ихсэлт, таргалалт, чихрийн шижин өвчний хэв шинж 2 болон бусад хүчин зүйлүүд болоод байна. Халдварт бус өвчний дэлхийн зорилтуудын нэг бол 2010-2030 онд артерийн даралт ихсэх өвчний тархалтыг 33 хувиар бууруулах явдал юм. Зорилго: Артерийн гипертензийн талаарх эмчлүүлэгчдийн мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх судалгааны стандарт STEPS асуумжаас судалгааны ерөнхий мэдээллийн асуумж, ХБӨ-ний талаарх ерөнхий мэдлэгийн асуумжийг ашигласан. Асуумж судалгааны үнэн магадлалтай болон найдвартай байдлыг шалгаж санамсаргүй түүврийн аргаар 5 эмчлүүлэгчийг сонгон авч асуумжаар ярилцлага хийж, судлаач мэдээлэл цуглуулах дадлага хийж, асуумжын найдвартай байдлыг Кронбах альфа (Cronbach’s alpha)-ийн утга нэгрүү дөхөх тусам найдвартай гэж үзсэн. Судлаач судалгааны 51 асуумжийн дагуу эмчлүүлэгчтэй ярилцаж оролцогчийн ойлголт, үзэл бодлоо үнэн зөв илэрхийлэх боломжийг олгож, 1 эмчлүүлэгчтэй 30 минут ярилцаж, судлаач судалгааг бөглөсөн. Үр дүн: Судалгаанд Монгол-Хятад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7 аймаг хошууны 43-89 насны 330 эмчлүүлэгчийн n=175 (53%) нь эрэгтэй, n=155 (47%) нь эмэгтэй байв. Амьдарч буй орчныг тодорхойлбол орон сууцанд 188 (57%), гэрт 100 (30%), хашаа байшинд 42 (13%) нь амьдарч байна. Ам бүлийн тооны хувьд 1-5 ам бүлтэй 253 (77%), 6-10 ам бүлтэй 77 (23%), дундаж нас 66.88+12.26 жил, оношлогдсон жилийн дундаж үзүүлэлт 8.39+6.83 байна (p=0.000). Судалгаанд хамрагсдын бүх насны бүлэгт артерийн даралт ихсэлт нь бусад өвчнөөр өвчлөх шалтгаан болдог гэдгийг мэддэг боловч байнгын хяналт хийхгүй, артерийн даралтыг зөв хэмжихгүй (.072) байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсадын ихэнх хувь нь артерийн даралт ихсэлт нь бусад өвчний суурь болдог, артерийн даралт бууруулах аргуудаас эм хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөн хийх чухал гэдгийг мэддэг боловч хэрхэн хэзээ хэмжиж, хэрхэн хянахаа мэддэггүй байгаа эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл