Адууны ходоодны гуур хүнд халдварласан тохиолдол
Түлхүүр үг:
Адууны гуурын авгалдай, Myiasis, Авгалдайн нүүдэллэлтХураангуй
Удиртгал: Миазис (Myiasis) гэдэг нь үе хөлтний хүрээ (Arthropoda), шавжны анги (Insects), хос далавчтан (Diptera)-ы багт хамаарагдах зарим зүйлийн ялааны авгалдайн халдвараас үүсэх өвчин юм. ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт жилд дунджаар 2-3 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авдаг байна. Эмнэлзүйн тохиолдол: Үйлчлүүлэгч Ө.А 12 настай, эрэгтэй, зуны амралтаараа Дорноговь аймагт хөдөө мал маллаж, өвөө эмээдээ тусалж байгаад ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандсан. Өвчний түүх: 2022.08.24-нд шанааны баруун талаар зураасан мөр үүсч, загатнаж, улайж эхэлсэн ба зураасан мөр хоногтоо 6-8 мм нэмэгдэж байсан. Өөр шинж тэмдэг илрээгүй. Ялган оношилгоо: Манай орон мал аж ахуй эрхэлдэгтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог нь Hypoderma bovis болон Gasterophilus intestinalis юм. Мөн дугариг хорхойн ангийн төлөөлөгч Ancylostoma braziliense болон Ancylostoma caninum-аас ялган оношилох шаардлагатай. Дүгнэлт: Gasterophilus intestinalis-ийн авгалдай хүний арьсыг нэвтэрч, могой хэлбэрээр нүүдэллэн зураас үүсгэсэн (myiasis linearis) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ууганбаяр, Д.Тэмүүлэн, Г.Дарамбазар, М.Бүрнээ, Т.Мөнгөнзаяа, З.Амарбаясгалан, Б.Агарзандан, Н.Гиймаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
