Echinococcus granulosus-ийн эсрэг EgTeg уургийн вакциныг immuno-informatic загвараар тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Нуклеотидийн дараалал, Уургийн фосфоржилт, Трансмембраны домейнХураангуй
Үндэслэл: Echinococcus granulosusийн эсрэгтөрөгчийн эпитопуудыг урьдчилан таамаглах, В ба Т эсийн эпитоп агуулсан олон эпитопт вакциныг зохион бүтээхэд иммуно-информатикийн хэрэгсэл, молекул загварчлалын аргыг ашигласан үр дүн цөөнгүй нийтлэгдсээр байна. Иймд Echinococcus granulosus–ийн антигений нуклеотидийн дарааллыг ашиглан олон эпитопт вакцины иммуно-информатик загвараар таамаглах, пептид вакцины загвар гарган авах нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Зорилго: Echinococcus granulosus -ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: EgTeg уургийн амин хүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийн, EgTeg уургийн фосфоржилтыг NetPhos3.1 онлайн сервер ашигласан. Sopma болон swiss-model онлайн программыг ашиглан уургийн орон зайн бүтцийг тодорхойлов. Үр дүн: EgTeg уураг нь 105 аминхүчлийн дарааллаас тогтох бөгөөд нийт атомын тоо нь 1705, молекул бүтэц нь C547H848N142O165S3, молекул жин нь 12кДа байв. Sopma онлайн программаар EgTeg уургийн хоёрдогч бүтцийг тодорхойлоход нийт амин хүчлийн дараалал дахь alpha helix(Hh) 36.54%, Extended strand (Ee) 23.08%, Beta turn (Tt) 8.65%, Random coil (Cc) 31.73%-иар дээрх утгаар тодорхойлогдов. Дүгнэлт: EgTeg уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домейны байршил, хоёрдогч бүтцийн мэдээллийг үзүүлэлтийг тус тус тодорхойлов. Echinococcus granulosus-ийн эсрэг олон эпитопт вакцины боломжит загварыг EgTeg уургийн В эсийн эпитопийг тодорхойлон таамаглав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Амарбаясгалан, Б.Агарзандан, Т.Мөнгөнзаяа, М.Бүрнээ, Н.Гиймаа, М.Наранхажид, Д.Тэмүүлэн, С.Чимидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
