Хулганы үр хөврөлийн үед өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эс болон E-cadherin-ийг иммуногистохимийн аргаар илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Анагаах Ухааны Хүрээлэн АШУҮИС, Гистологийн тэнхим, Био-Анагаахын Сургууль АШУҮИС, Утас: 99070549Хураангуй
Үндэслэл: Дотоод шүүрлийн зохицуулалтыг гипоталамус-өнчин тархизахын булчирхай гэсэн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үздэг.1 Өнчин тархины хөгжил хүн болон амьтанд харилцан адилгүй явагддаг байна. Хүнд үр хөврөлийн хөгжлийн 4 долоо хоногийн төгсгөлд, харханд 9.5 хоногтойд, хулганад 8.5 хоногтойд хөгжиж эхэлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бид судалгаандаа хэрэглэсэн C57BL/6 хулганы өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эсэд, үүдэл эсийн маркер, наалдуулагч уураг E-cadherin-ыг үр хөврөлийн хөгжлийн ялгаатай үе шатуудад дархан туяарах аргыг хэрэглэн судласан. Зорилго: C57BL/6 хулганы өнчин тархины өмнөд хэлтрээс ялгарах кортикотроф эсийн болон үүдэл эсийн маркер, наалдуулагч уураг E-cadherin-ыг үр хөврөлийн хөгжлийн ялгаатай үе шатуудад дархан туяарах аргаар илрүүлэх зорилгын хүрээнд судалгааг хийлээ. Арга, аргачлал: Хулганы бэлгийн мөчлөгийн үеийг ажиглан, түрхэцийн аргаар тодорхойлон, үржилд оруулан үр хөврөлийн 11.5, 13.5, 15.5, 17.5, 19.5 11.5-19.5 хоногтой эм хулганы хөврөлийг мэс ажилбараар авч тухайн эдэд анхдагч, хоёрдогч эсрэгбиеэр үйлчлэн дархан туяарах микроскопоор харж үнэлсэн. Үр дүн: Хулгана проэструс, эструс, метэструс, диэструс мөчлөгтэй бөгөөд эструс мөчлөгт байгаа 20 хулганы 90% нь хээлтсэн бөгөөд нийт судалгаанд хамрагдсан эм хулганы 71.4% нь амжилттай хээлтсэн.Хулганы үр хөврөлийн хөгжлийн 11.5-19.5 хоногт өнчин тархины өмнөд хэлтрийн кортикотроф эсийг дархан туяарах аргаар илрүүлэхэд 19.5 хоногтойд кортикотроф эсүүд өнчин тархины өмнөд хэлтрийн төв хэсгээр тод, жигд тархалттай илэрсэн дүн гарав. Хулганы үр хөврөлийн 15.5, 17.5, 19.5 хоногт өнчин тархины өмнөд хэлтрийн үүдэл эсийн наалдуулагч уураг E-cadherin-ы ялгарал нь 15.5-17.5 дахь хоногоос эхэлсэн үр дүн гарсан боловч 19.5 дахь хоногоос E-cadherin эерэг эсийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: E15.5-17.5 дахь хоногоос эхлэн үүдэл эсийн наалдуулагч E-cadherin уургийн ялгарал илэрч байсан боловч 19.5 дахь хоногоос E-cadherin эерэг эсийн тоо буурсан үзүүлэлттэй байв. Хулганы хөврөлийн хөгжлийн 19.5 хоногтойд өнчин тархины өмнөд хэлтэрт кортикотроф эс илүү жигд тархалттай байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
