Хоёр хавтаст хавхлага, гол судасны хавхлагын гажгийн мэс засал эмчилгээний өмнөх болон дараах үеийн хэм алдагдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Э.Баттөр АШУҮИС, Био-АС, Эмгэг физиологийн тэнхим , Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Д.Бат-Ундрал Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Н.Баасанжав Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Ц.Даваацэрэн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Н.Дэмид-Од Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Г.Ундармаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • Ч.Төвжаргал Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Зүрхний төв Зохиогч
  • С.Мөнхбаярлах Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Хавхлага солих мэс засал, Тосгуурын жирвэгнээ, Аблаци-түлэх эмчилгээ

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад зүрхний хавхлага солих мэс засалд орж буй үйлчлүүлэгчдийн хагалгааны өмнөх болон дараах хэм алдагдлуудын тархалт, төрлийг тодорхойлсон судалгааны ажил харьцангуй ховор төдийгүй түүнд үндэслэн мэс заслын үед хэм алдагдлын эмчилгээнд шинэ арга нэвтрүүлэх шаардлагатай байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагын гажиг болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих мэс заслын дараах үеийн зүрхний үйл ажиллагааны сэргэлтийг судалж, зүрхний хэм алдагдлын тохиолдол, түүний төрөл, хэлбэрийг тодорхойлох, эмчилгээний оновчтой, шинэ арга нутагшуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Хоёр хавтаст хавхлагын дан болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг засах, солих нээлттэй мэс засал эмчилгээний өмнөх, дараах үеийн зүрхний хэм алдагдалын төрөл тархалтыг тогтоож түүнийг засах зарим аргын хэрэгцээг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааны ажлаа 2015-2016 оны хооронд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасагт олдмол шалтгаант гол судасны хавхлага болон хоёр хавтаст хавхлагын гажиг оношуудаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд мэс засал хийлгэсэн, 12 эрэгтэй, 18 эмэгтэй нийт 30 үйлчлүүлэгчдйин өвчний түүх болон хагалгааны дараах хожуу үеийн зүрхний цахилгаан бичлэгийг ашиглан “Когорт-Ретроспектив” судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсдаас гол судасны хавхлагын нарийсал болон митрал хавхлагийн нарийсал оношоор 26.7% (8), гол судасны хавхлагын дутагдал болон митрал хавхлагын нарийсал оношоор 40 (12), дан митрал хавхлага солих мэс засал, 33.3% (10) буюу дээрх хоёр хавхлагын дутагдал оношоор мэс засал хийлгэсэн байв. Дүгнэлт: Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийг хиймэл хавхлагуудаар солих зүрхний нээлттэй мэс заслын дараа тосгуурын жирвэгнээ хэлбэрийн хэм алдагдал ихэвчлэн тохиолдож байна. Мэс засал эмчилгээний дараах зүрхний сэргэлт нь тал хувьд нь өөрөө эргэн сэргэж, үлдсэн хувь нь дифебрилатор ашиглан сэргэж байсан бөгөөд энэхүү аппарат ашиглаж зүрх сэргэж байгаа шалтгаанд хагалгааны өмнөх зүрхний эмгэгийн байдал болон хоёр хавлагыг зэрэг солих, хагалгааны нийт үргэлжилсэн хугацаа нөлөөлж байна. Хоёр хавтаст хавхлага дангаараа болон гол судасны хавхлагатай хавсарсан гажгийн мэс заслын дараа ховдлын дээрхи хэм алдагдал их давтамжтэй үргэлжилж, энэхүү зүрхний хэм алдагдлыг засах эмчилгээнд мэс заслын үед тосгуурт байрлаж буй сэрлийн голомтыг түлэх (Cox maze) эмчилгээ зайлшгүй шаардлагтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбаярлах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл