Улаанбаатар хотын оюутан залуусын дунд нойрны эмгэгийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Нойргүйдэл, Нийгэм болон гэр бүл, Сэтгэлзй сөрөг үр нөлөө, Нойрсуулах эмХураангуй
Үндэслэл: Өнөөгийн байдлаар манай оронд оюутан залуусын дунд нойргүйдлийн судалгаа ховор байгаа ба нойргүйдлийг судлах, судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулах нэн шаардлагатай байгаа зэрэг нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын оюутан залуусын нойрны эмгэгийн тархалт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотод байрлах 26 их дээд сургуулийн оюутнуудын дунд тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийсэн. Нойргүйдлийн түвшинг нас болон хүйсээр харьцуулан судалж тоон мэдээллийг таамаглал шалгах T тест, бүлэглэгдсэн мэдээллүүдийн хоорондох ялгааг Хи-Квадрат тестээр тус тус үнэлсэн. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдагсдын 41.2% нь нойрны эмгэгтэй, 65.7% нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг, 68.5% нь ажил болон суралцах явцад сөргөөр нөлөөлдөг, 22.6% нь нойргүйдлийн улсаас эмчид хандсан, 18.1% нь нойрсуулах бэлдмэл хэрэглэдэг байна. Нойрны эмгэгийг нас болон хүйсээр харьцуулан судлахад органик бус нойргүйдэл, шөнийн айдаст эмгэгээс бусад нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нийгэм болон гэр бүлд нойргүйдэл нь сөргөөр нөлөөлж дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байв. Насны бүлгээр харьцуулан судлахад сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг нь 20-22 насныханд давамгай байгаа ба статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05) байна. Нойргүйдлийн улмаас эмнэлэгийн тусламж үйдчилгээ авсан байдлыг нас болон хүйсээр харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (P<0.05). Дүгнэлт: Нойрны эмгэгийн дийлэнх хувийг 20-22 насныхан эзэлж байгаа ба хүйсийн хувьд эрэгтэй оюутнууд давамгайлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Билэгт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
