Улаанбаатар хотын зарим дүүргийн хүүхдийн оюуны чадамжийг өрхийн амьжиргааны түвшингээр харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Н.Мягмарзул АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Н.Бат-Уянга АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • М.Энхзол АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Равены тест, Коэффицент, Хүнцэл, Микроэлемент

Хураангуй

Үндэслэл: Олон улсад оюуны чадамжийг Векслер, Равен, Гарднер нарын сорилоор үнэлэхийн сацуу оюуны чадамжид нөлөөлөх хүчин зүйлсийг судалсаар иржээ. Монголд СЭМҮТөвийн тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүд Векслерын сорилыг 12-оос дээш насны хүүхдэд оношилгооны зорилгоор ашигладаг. Равенсын сорил нь оюуны чадамжид нас, хүйс, арьсны өнгө, боловсрол, үндэс угсаа зэргээс үл хамаарах бодит үнэлгээ өгдөгөөрөө давуу талтай. Хүний үсийг шинжлэх нь биеийн тодорхой элементийн түвшинг хянахад ач холбогдолтой. Үсний хольц хялбар, задрал багатай, дээжийг авахад амархан, өвдөлтгүй цуглуулах боломжтойгоос гадна хадгалах, тээвэрлэхэд тусгайлан анхаарах нөхцөл шаарддаггүй. Үсэн дэх агууламж эсийн хуримтлалын ба урт хугацааны мэдээллийг илэрхийлдгээрээ цуснаас ялгаатай. Манай улсад хүүхдийн үсэн дэх микроэлементийн агууламжийг оюуны чадамжтай холбон судалсан судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: 8-15 насны хүүхдүүдийн үсэн дэх микроэлементийн агууламж, оюуны чадамжийн оноог тогтоож эдгээрт нөлөөлөх зарим хүчин зүйлсийг илрүүлж, хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зарим дүүргийн 8-15 насны нийт 169 хүүхэд, тэдгээрийн асран хамгаалагч нарыг хамруулсан ба хамруулсан ба АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж, судалгаа явуулах зөвшөөрлийг авсан (2019/Д-06). Судалгааны дата боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн оюуны чадамжийн дундаж оноо 93.6±16.3 байна. Оролцогчдын 7.1% нь ≤69 оноо буюу маш бага, 9.5% нь 70-79 оноо буюу бага, 18.9% нь 80-89 оноо буюу дунджаас доогуур, 47.9% нь 90-ээс дээш оноо буюу дунджаас өндөр болон маш өндөр оноо авсан байна. ANOVA шинжилгээгээр IQ оноо нь нас ахих тусам өсөх хандлагатай байна (p=0.001). Өрхийн орлого бага байгаа нь хүүхдийн оюуны чадамжид нөлөөлдөг. Дүгнэлт: 1. Оюуны чадамжийн дундаж оноо нь 93.6±16.3 тодорхойлогдсон нь стандарт тархалттай харьцуулахад өндөр байна. 14-15 насны хүүхдүүдийн оноо 98.3 байгаа нь нас ахих тусам шалгалт өгөх тест бөглөх чадамж дээшилж байгаатай холбоотой байж болох юм. Бүх тестийг зөв бөглөсөн хүүхэд байхгүй байна. 2. Өрхийн амьжиргааны түвшинг оюуны чадамжтай харьцуулж үзэхэд амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийн оюуны чадамжийн дундаж нийт хүүхдүүдийн оюуны чадамжаас доогуур байгаа нь өрхийн орлого санхүүгийн байдал нь оюуны чадамжид нөлөөлж байна. Өрхийн орлого хангалттай байх нь нэмэлт сургалт дугуйлан хичээлд хамрагдалт сайн байж болно. 3. Үсэн дэх цайр, хүнцлийн хэмжээг нь амьжиргааны түвшинтэй харьцуулж үзэхэд ялгаа бүхий байна. Энэ нь өрхийн орлогоос хамаараад хоол хүнс орчны нөлөө байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн, М.Энхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл