Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн Чиннадгүнсэлийн хорон чанарын судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Уламжлалт анагаах ухаан, Туршилтын амьтан, Цуллаг эрхтэн, Хорон чанарХураангуй
Үндэслэл: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь нийлэг химийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад эрүүл аюулгүй бөгөөд аливаа өвчин эмгэгийг эмчлэхэд илүү үр дүнтэй байдаг тухай цөөнгүй судалгаанд дурдсан байдаг. Эрт дээр үеэс байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь монголын уламжлалт анагаах ухааны чухал эх сурвалж болж, янз бүрийн өвчнийг эмчилж байсан. Гэсэн хэдий ч анагаахын шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж байгаа тул уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг бүх ургамлыг шууд хэрэглэхээс өмнө тухайн бүтээгдэхүүн хүний биед хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай байна. Эдгээр уламжлалт эмийн жорыг орчин үед өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэхээс өмнө хор судлалын шинжилгээ хийх шаардлагатай. Иймд Чиннадгүнсэлийг элэгний эмгэгүүд ялангуяа архины бус элэг өөхлөх өвчний үед өргөн хэрэглэж байгаа боловч эмийн үйлдлийн талаарх туршилт судалгааг хийгээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгдэж ирсэн чиннадгүнсэлийн хорон чанарын судалгаа хийж үр дүнг тооцох Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар УАУТХ-ийн Эрдэм шинжилгээний төвийн эм судлалын лабораторид 2019-2020 онд хийж гүйцэтгэв. Бид Монголжин хошууны монгол эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн Чиннадгүнсэл (багцын дугаар:M13060377) найрлагын 40%-ийн идээшмэл бэлтгэн судалгаандаа хэрэглэсэн. Уг судалгааг “Амьтанд туршилт хийх биоанагаахын судалгааны ёс зүйн удирдамж”-ийг мөрдлөг болгон ашиглав. (Эрүүл мэндийн сайдын 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 223 тоот тушаалын 3-р хавсралт). Үр дүн: Чиннадгүнсэлийн 40%-ийн идээшмэлийг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар хурц хорон чанарыг тодорхойлоход LD50=12.9 (11 - 15) гр/кг буюу хоргүй байна. Энэ нь К.К.Сидоровын ангиллаар хурц хорон чанаргүй байв. Идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар ED=258 (172 - 516) мг/кг байна. Архаг хорон чанарын судалгаанд Чиннадгүнсэл жорыг 172 мг/кг, 258 мг/кг, 516 мг/ кг тунгаар 60 хоногийн турш өдөр бүр амаар уулгаж биеийн ерөнхий төлөв байдал, жин, арьс салстын байдал зэргийг хяналтын бүлэгтэй харьцуулан судлахад төдийлөн ялгаа илрээгүй бөгөөд амьтны биеийн жин болон цул эрхтний жинг харьцуулахад статистик ялгаа илрээгүй (p>0.05). Дүгнэлт: 1. Чиннадгүнсэлийн идээшмэл нь хурц хорон чанарын судалгаагаар хорон чанар багатай буюу хоргүй байна. 2. Архаг хорон чанарын судалгаагаар Чмнадгүнсэлийн идээшмэл нь элэг, зүрх, бөөрний үйл ажиллагаа болон бүтцэд сөрөг нөлөө үзүүлдэггүй буюу хорон чанар багатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо, Л.Саямаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
