Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлсон үр дүн

Зохиогчид

  • М.Булгантамир АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, удирдлагын тэнхим Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн Зохиогч
  • Г.Мягмар АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт Зохиогч
  • А.Номин АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • А.Пүрэвгэрэл АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, удирдлагын тэнхим Зохиогч
  • Э.Батмандуул АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, удирдлагын тэнхим Зохиогч
  • Г.Баярбат АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, удирдлагын тэнхим Зохиогч
  • Т.Ариунтуяа1 Л.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, удирдлагын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, Үйлчилгээ, Менежментийн мэдлэгийн түвшин, Сургалтын хэрэгцээ

Хураангуй

Үндэслэл: Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийг сайжруулах суурь шинэчлэлийн үйл явц зайлшгүй шаардлагатай байгааг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа”, “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний үр дүн харуулж байгаа нь тус судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн сургалтын хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргыг ашиглан Монгол улсын 4 бүсийн төлөөлөл 4 аймгийн 12 өрх, сумын эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийт 140 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Мэдээллийг тоон болон чанарын аргаар цуглууллаа. Менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо Хеннесси Хикс-ийн боловсруулсан аргаар сургалтын хэрэгцээг өнөөгийн түвшин болон ач холбогдлын түвшний үнэлгээний зөрүүгээр тодорхойлов. Үр дүн: Үнэлгээнд Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн 54 хүн хамрагдсанаас дундажаар 46.5%, орон нутгийн өрх, сумын эрүүл мэндийн 77 хүн хамрагдаж дундаж 38.9% байгаа нь менежмийн талаарх мэдлэг “Хангалтгүй” байгааг илтгэж байлаа. Гэвч менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. Судалгаанд хамрагдагсдын сургалтын хэрэгцээний үнэлгээ бүгд эерэг утгатай байна. Ач холбогдол болон бодит байдлын түвшин хамгийн их зөрүүтэй үзүүлэлт нь “Гүйцэтгэлийн удирдлага ба хүний нөөц”-ийн талаарх ойлголт байв. Дүгнэлт: Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн мэдлэгийн түвшин хангалтгүй, менежментийн сургалтын хэрэгцээ их байна. Менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Хоролсүрэн, А.Пүрэвгэрэл, Э.Батмандуул, Г.Баярбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл