Монгол хүний популяцид орчих риккетсийг ийлдэс судлалын аргаар судалсан нь
Түлхүүр үг:
Pиккетси, IgM, IgG, ELISAХураангуй
Үндэслэл: Риккетси нь грамм сөрөг, эсийн дотор шимэгчлэн амьдарч хачгаар дамжих хачигт риккетсиоз буюу байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Эмнэл зүйн шинж тэмдэг нь өндөр халуурах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд риккетсийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Хачигт хазуулсан шинжлүүлэгчдийн тохойн хонхорын судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд FULLER laboratories компаны “Spotted Fever Rickettsia EIA IgG, IgM Antibody” цомог ашиглан эсрэгбие илрүүлэхдээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Хачигт риккетсиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдэс судлалын шинжилгээгээр Rickettsia IgM 14.5% (685/4724), Rickettsia IgG 21.8% (1032/4724) тус тус илэрсэн. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт риккетсийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 29.2% (95% CI: 27.4–31.2%), эрэгтэйчүүдэд 25.8% (95% CI: 23.6–28.1%, [OR: 1.13, 95% CI: 0.98-1.31]) тус тус эзэлж байна. Риккетси өвчний тархалт 5-9 насанд 31.9% (95% CI: 29.0–34.9; P <0.001), 10-14 насанд 33.0% (95% CI: 28.1–38.2; P <0.022), 25–29 насанд 35.1% % (95 CI: 28.1–42.6; P <0.006) илэрсэн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Риккетси IgG эсрэгбие эерэг тохиолдол нь Улаанбаатар, Завхан аймгуудад тус тус 28.6%, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус тус 14.3 хувь тодорхойлогджээ. Дүгнэлт: Риккетсийн халдварт нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол орны 21 аймагт риккетси тархснаас БаянӨлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймгуудад оршин сууж буй хүмүүс халдварт өртөх магадлал 3-5 дахин их байна өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт, З.Амарбаясгалан, Т.Мөнгөнзаяа, Б.Агарзандан, М.Наранхажид
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
