“КОВИД-19”-ийн халдвар ба тархины цус хомсрох харвалт эрсдэлт хүчин зүйл, үр дагаврыг судалсан дүн
Түлхүүр үг:
Д-димер, Коронавирус, Том судасны бөглөрөл, Хүндийн зэрэгХураангуй
Үндэслэл: Коронавирусын халдварын үед эндотель эсийн гэмтэл, тромб үүсэл болон ялтасын идэвхжил, цитокины шуурга зэрэг олон хүчин зүйлс цус бүлэгнэлтийн эмгэг үүсгэж улмаар тархины цус хомсрох харвалтыг үүсгэж байна. Хүнд зэргийн “КОВИД-19” халдвартай, тохиолдолд тархины цус харвалтын эрсдэл 5 дахин нэмэгдсэн байна.1,15,12 Метаанализийн судалгаануудад “КОВИД-19” халдвартай 108,571 өвчтөний 7.4% (1329) тархины цус хомсрох харвалттай; 11.6% (180) нь тархины цус харвалттай болох нь тогтоогджээ.23 Зорилго: “КОВИД-19” халдвартай, тархины цус хомсрох харвалтта өвчтөнүүди н эрсдэлт хүчин зүйл, Д-димер шинжилгээни үзүүлэлт, харвалтын хүндийн зэргийг судлах Арга, аргачлал: Бид судалгааг агшингийн загвараар ШУГТЭ-и н харвалтын төви г түшиглэн 2020 оны 12-дугаар сарын 01-нээс 2021 оны 12-дугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “КОВИД-19” халдвартай (n=29) болон “КОВИД-19” халдваргүй (n=80) тархины цус хомсрох харвалттай нийт 109 тохиолдолд хүн ам зүй, цус хомсрох харвалтын эмнэлзүй, Д-димер үзүүлэлтийг судлав. Судалгааны ажлын үр дүнг STATA-14 программ ашиглан тооцоолов. Судалгааны ёс зүй: Энэхүү судалгааны ажлыг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан тархины цус хомсрох харвалттай өвчтөнүүдийн 65.14% (71) эрэгтэйчүүд, 34.8% (38) эмэгтэйчүүд байв. “КОВИД-19” халдвартай, халдваргүй хоёр бүлэгт судасны эрсдэлт хүчин зүйл ялгаагүй байв. Судалгаанд хамрагдагсдын 45.8% (50) хөнгөн, 41.2% (45) дунд, 12.8% (14) хүнд зэргийн эмнэлзүйн шинжтэй байна. “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалтын бүлэгт том судасны бөглөрөл 51.7% (15), кардиоэмболи 31% (9), жижиг судасны эмгэг 17.2% (5) байна. Харвалтын хүндийн зэрэг нэмэгдэхэд Д-димерийн түвшин ихэссэн бөгөөд “КОВИД-19” халдвартай тархины цус хомсрох харвалттай бүлэгт ИНЛП 1.04 ±0.03 (p-0.05) нийт холестрин 7.25±0.37 (p-0.03), Д-димер 5.48±0.21 (p-0.000) нь статистикийн хувьд ач холбогдолтой байлаа. Дүгнэлт: “КОВИД-19” халдвартай, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний эмгэгийн шалтгаант тархины цус хомсрох харвалттай бүлэгт Д-димерийн түвшин өндөр байгаа нь цусны бүлэгнэлтийг улам нэмэгдүүлж, шигдээсийн голомтын эзэлхүүн, хүндрэл, тавиланд сөргөөр нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
