КОВИД-19 өвчнөөр нас барагсдад суурь эмгэгийн нөлөөллийг судалсан дүн

Зохиогчид

  • Ж.Цэнгэлмаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Н.Даваажав АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим , УНТЭ, Уушгины эмгэг судлалын тасаг Зохиогч
  • Б.Оюунгэрэл АШУҮИС, Био-АС,АСБД-203 Зохиогч
  • О.Болд-Эрдэнэ АШУҮИС, АУС-607 Зохиогч
  • Э.Баярмаа АШУҮИС, Био-АС, Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмгэг судлалын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Коронавирус, SARS-CoV2, Хавсарсан эмгэг, Үхлийн шалтгаан

Хураангуй

Удиртгал: Үндсэн өвчин гэдэг нь өөрөө буюу өөрийнхөө хүндрэлээр эмчлүүлэгчийг эмнэлгийн тусламж авахад хүргэж, улмаар үхлийн шалтгаан нь болж буй өвчин гэнэ. Коронавируст халдвар (КОВИД-19)ийг өвчний олон улсын 10-дугаар ангилал (ӨОУА-10)-д U07.1 кодоор тэмдэглэж, вирусологийн шинжилгээгээр SARS-CoV-2 батлагдсан бүх тохиолдлыг, U07.2 нь эмнэлзүй болон эпидемиологийн шалгуур үзүүлэлтээр шинэ коронвирусийн халдвар (КОВИД-19) онош тавигдсан боловч лаборатори, вирусологийн шинжилгээ нь баталгаатай бус эсвэл хийгдэх боломжгүй тохиолдлыг тус тус тэмдэглэнэ.1 Зорилго: КОВИД-19 өвчнөөр хүндэрч нас барсан тохиолдолд суурь өвчний нөлөөллийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд улаан бүсэд зөөвөрлөгдөн ирж эмчлүүлсэн 237 эмчлүүлэгчдийн цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулж, эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 113 тохиолдлыг “Эмчлэгдсэн бүлэг”, даамжирсаар хүндэрч нас барсан 124 тохиолдлыг “Нас барсан бүлэг” гэж ангилав. Үр дүн: КОВИД-19-ийн эмнэлзүйн үе шатыг тавилантай харьцуулахад нэн хүнд тохиолдолд нас баралт өндөр байсан нь статистик ач холбогдолтой байв. Зүрх судасны өвчтэй (OR 2.392, 95% CI 1.436-3.982, p=0.001) эмчлүүлэгчид нь зүрх судасны өвчингүй хүмүүсээс нас барах эрсдэл 2 дахин өндөр байна. Артерийн даралт ихсэх өвчинтэй тохиолдолд (OR 44.165, 95% CI 2.112-8.215, p<0.001) нас барах эрсдэл 4 дахин их байв. Хорт хавдар оношлогдсон хүмүүст (OR 8.899, 95% CI 4.358-18.1705, p<0.001) хамгийн өндөр буюу нас барах эрсдлийг 8 дахин нэмэгдүүлж байна. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй бол (OR 2.291, 95% CI 1.123-4.674, p=0.023) нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан КОВИД-19 -өөр эмчлэгдсэн тохиолдлуудад зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, бөөрний болон уушгины архаг бөглөрөлт өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Цэнгэлмаа, О.Болд-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл