Зүрхний цусан хангамжийн хэлбэржилтийг титмэн судасны эмгэгийн хүндийн зэрэгтэй харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Б.Мөнхжаргал АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим , УГТЭ, Зүрх судасны мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Шинэ-Од АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Ч.Төвжаргал УГТЭ, Зүрх судасны мэс заслын тасаг Зохиогч
  • Ц.Дамдинсүрэн УГТЭ, Зүрх судасны мэс заслын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний ишемийн өвчин, Титэм судсан дотуурхи оношилгоо, Gensini оноо

Хураангуй

Үндэслэл: Титэм судасны эмгэгиийн үед зүрхний булчин цусан хангамжаа хангалттай авч чадахгүй улмаас үйл ажиллагааны алдагдал үүсдэг ба титэм судсан дотуурхи оношилгоо эмчилгээ шаардагддаг өвчин юм. ТСЭ-ийн хүндийн зэргийг тодорхойлдог голлох үнэлгээний системд ТсДЭ-ийн хариунд тулгуурладаг, эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг Gensini онооны систем юм. Gensini оноо өндөр байх нь ТСЭ-ийн хүндрэлүүд үүсэх магадлалыг илтгэдэг. Зорилго: Титэм судасны эмгэгтэй эмчлүүлэгчдэд зүрхний цусан хангамжийн хэлбэрүүдийг тодорхойлж, эдгээр хэлбэрүүдийг титэм судасны эмгэгийн хүндрэлтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг насанд хүрсэн ТСЭ оношлогдсон титэм судас 50-иас дээш хувиар нарийссан үйлчлүүлэгчдийг хамруулж титэм судасны цусан хангамжийн хэлбэржилтийг тодорхойлж судасны нарийсалт өөрчлөлтөд Gensini оноог тооцоолж ТСЭ-ийн хүндрэлтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Нийт судалгаанд оролцогчдын 73.3.% (n=251) баруун давамгай хэлбэр, 22.2% (n=76) зүүн давамгай хэлбэр, 4.3% (n=15) жигд хэлбэрийн цусан хангамжийн хэлбэржилттэй байв. Нийт оролцогчдын 65.5% нь зүрхний архаг ишемийн өвчин оноштой, ТСЭ-ийн хөнгөн зэргийн өөрчлөлттэй Genisin I бүлэг 7% (n=25), дунд зэргийн өөрчлэлттэй Gensini II бүлэг 33.3% (n=114), хүнд зэргийн өөрчлөлттэй Gensini III бүлэг 59.3% (n=203) байв. Gensini онооны ачаалал дээр хийгдсэн олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнд БДХ нь ЗДХ болон ЖХ-ээс илүүтэйгээр Gensini онооны тархалт өндөр (OR=0.677, 95% CI=0.461–0.993, P=0.008) гарах хандлагатай байв. Дүгнэлт: Gensini оноо нь ТсДОЭ хийлгэсэн ТСЭ-тэй эмчлүүлэгчдэд гарах удаан хугацааны сөрөг нөлөө, тавилан муу байхыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Шинэ-Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл