Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох нь

Зохиогчид

  • Б.Чинзориг АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Бөөрний чулуу Шээсний хүчил Креатинин, шээг Аммони KIM1

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн үеийн олон судалгаануудаас харахад KIM1 (kidney injury molecule-1) уураг нь бөөрний хэвийн үйл ажиллагааны үед бөөрний проксимал гуурсан хоолойн хучуур эдийн эсүүдбага ялгардаг бөгөөд бөөрний цочмог болон архаг үрэвслийн (гэмтлийн) үед ихэсдэг байна. Түүнчлэн Гохан болон Мансур нарын хийсэн судалгаанаас харахад KIM1 уураг нь бөөрний чулууг оношлох, түүнчлэн бөөрний паренхимийн гэмтлийг тодорхойлоход чухал үүрэгтэй хэмээн үзжээ. Бөөрний чулуу нь бөөр шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Судлаачдын үзэж байгаагаар KIM1 уураг нь бөөрний чулууг оношлоход ач холбогдолтой уураг байж болох юм хэмээн үзэж байна. Зорилго: Бөөр, шээсний замын чулуутай хүмүүст бөөрний үйл ажиллагааг үнэлж, бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан,тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв.Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд биохимийн шинжилгээний креатинин, кали, кальци,шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг тодорхойлов. KIM1 уургийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай бүлэгт 366.0± 7.65 пг/мл, хяналтын бүлэгт 356.8±17.93 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). KIM1 уургийн хэмжээг бөөрний чулууны хэмжээтэй харьцуулан үзэхэд 10мм хүртэл хэмжээтэй бөөрний чулуутай хүмүүст 332.1±24.95 пг/мл, 10мм-ээс дээш хэмжээтэй хүмүүст 433.8± 64.32 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст уургийн солилцооны үзүүлэлтүүд болох шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин өөрчлөгдсөн байна. KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай болон хяналтын бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, харин бөөрний чулууны хэмжээ нэмэгдэх тусам бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийн түвшин ихэсч байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл