Echinococcus spp.–ээр халдварласан шинжлүүлэгчдийн ийлдсэнд IL-6, IFN-γ цитокин тодорхойлсон дүн

Зохиогчид

  • З.Амарбаясгалан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Өлзийсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Агарзандан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Хулан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхим Зохиогч
  • Т.Мөнгөнзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Наранхажид АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • С.Чимидцэрэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Моноклон эсрэгбие, Метацестод, Стандарт муруй, Уйланхай

Хураангуй

Үндэслэл: Echinococcus spp. – ийн халдварын үед IL-6 болон IFN-γ, IL17A цитокинуудын нийлэгжилт нэмэгддэг нь шимэгчийн эсрэг эзний дархлааны хариу урвалд чухал үүрэгтэйг илтгэдэг. Эдгээр цитокинуудын индукцийн эрчим нь өвчний клиник үе шат, уйланхайн байршил зэрэгтэй хамааралтай болохыг харуулсан үр дүнгүүд нийтлэгдсэн байна. Зорилго: Echinococcus-аар халдварласан шинжлүүлэгчдийн ийлдэс дэх IL-6, IFN-γ цитокины хэмжээг тодорхойлон, харьцуулан судлах Арга, аргачлал: Энэхүү судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 98 шинжлүүлэгч хамрагдсанаас 56 хяналтын бүлэг, 42 тохиолдлын бүлгийнх байв. Судалгаанд R&D компан (Canad)-ы моноклон эсрэгбие болон хоёрдогч эсрэгбие зэрэг бусад ФХЭБУ-ын цомгийн бүрдэл хэсгүүдийг ашиглав. Үр дүн: Эрүүл хяналтын бүлгийн ийлдэс дэх IL-6 цитокины хэмжээ 3.42±7.14 pg/ml тодорхойлогдсон бол тохиолдлын бүлэгт 178.84±262.65 pg/ml тодорхойлогдов. IFN-γ цитокины хэмжээ эрүүл хяналтын бүлэгт 6.13±16.5 pg/ml байсан бол тохиолдлын бүлэгт 182.04±473.06 pg/ml тодорхойлогдсон бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаа (P<0.0001)тай байна. IFN-γ цитокины ийлдэс дэх хэмжээ нь эрүүл хяналтын бүлгээс Echinococcus spp. –ээр халдварласан буюу тохиолдлын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаа (P=0.0032)-тай байна. Дүгнэлт: Echinococcus spp. –ээр халдварласан шинжлүүлэгчдийн ийлдсэнд IL-6, IFN-γ цитокины хэмжээ эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай ажиглагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Амарбаясгалан, Б.Агарзандан, Т.Мөнгөнзаяа, М.Бүрнээ, Н.Гиймаа, М.Наранхажид, С.Чимидцэрэн, Д.Тэмүүлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл