Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Золзаяа АШУҮИС, Эм Зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • А.Сайнзаяа АШУҮИС, Эм Зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • Ж.Бадамсэд АШУҮИС, Эм Зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • Ц.Дэлгэрмаа АШУҮИС, Монгол Японы эмнэлэг, Эм зүйн алба Зохиогч
  • Ө.Айгиймаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Б.Мэндбаяр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар Зохиогч
  • Б.Маралмаа Шастины нэрэмжит УГТЭ, Эм зүйн алба Зохиогч
  • М.Эрдэнэтуяа АШУҮИС, Эм Зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим , АШУҮИС, Монгол Японы эмнэлэг, Эм зүйн алба Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн аюулгүй байдал, Эмийн алдаа, Өндөр эрсдэлт эм

Хураангуй

Үндэслэл: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд өдөрт нэг удаа эмийн алдаа тохиолддог болохыг судлан тогтоосон байна. Эмийн алдаанаас үүдэлтэй нийт нас баралтын 80 орчим хувь нь өндөр эрсдэлт эмийн алдаанаас үүдэлтэй байдаг бөгөөд алдааны гол шалтгаануудад өндөр эрсдэлт эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна. Зорилго: Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд төрөлжсөн мэргэжлийн болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг нийт 781 эмч, сувилагч, эм зүйчдийг хамруулж, нэг агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг нийт 33 асуулт бүхий судалгааны карт ашиглан цуглуулж, үр дүнгийн статистик боловсруулалтыг хийлээ. Үр дүн: Судалгаанд 347 (44.4%) эмч, 389 (49.8%) сувилагч, 45 (5.8%) эм зүйч хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 461 (59%) нь өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг хангалтгүй байв. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэгийн түвшин нь мэргэжил, мэргэжлийн зэрэг, ажилладаг тасаг, ажлын цагийн хуваарь (P<0.05) зэргээс хамаарч статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан. Судалгаанд оролцогчдын 248 (31.8%) нь өндөр эрсдэлт эмийн сургалтад хамрагдсан байгаа нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдээлэл зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Дүгнэлт: Эмнэлгийн мэргэжилтнүүдийн өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Эмч, сувилагч нарын өндөр эрсдэлт эмийн талаарх мэдлэг эм зүйчтэй харьцуулахад бага байна. Иймд өндөр эрсдэлт эмийн талаарх мэдээлэл сургалтыг сайжруулах, эмчлүүлэгчийн ба тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах тасралтгүй сургалтын хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл