Хурган шарилж (Artemisia commutate Bess) ургамлын газрын дээд хэсгийн судалгааны дүн

Зохиогчид

  • Р.Оюун-Эрдэнэ ӨМИС-ийн Монгол эм анагаахын химийн судалгааны хүрээлэн Зохиогч
  • Боржихан Гэрэлтү ӨМИС-ийн Монгол эм анагаахын химийн судалгааны хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Хурган шарилж, Эрдэс бодис, Амин хүчин

Хураангуй

Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь фармакологийн идэвхтэй нэгдлүүд болох флавноид, алкалойд, глюкозид болон бусад органик бодисууд байхаас гадна эмийн ургамалд түүний ханд болон ургамлын ямар ч хэлбэрээс хэрэглэхэд хүний биед нэвтрэн орох боломжтой амин чухал макро болон микро элементүүд агуулагддаг. Иймээс ургамлын гаралтай түүхий эдийн химийн найрлага, эрдсийн агууламжийг тогтоон судлах ач холбогдолтой юм. Зорилго: Хурган шарилж (Artemisia commutate bess) ургамалд агуулагдах химийн найрлага, макро, микро элементүүд, амин хүчил тодорхойлох. Арга, аргачлал: Хурган шарилжийг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунаас түүж бэлтгэсэн ба ӨМИСийн монгол эмийн, химийн судалгааны хүрээлэн, монгол эм, химийн төв лабораторид ургамлын газрын дээд хэсгийг хатааж, буталсны дараа судалгааг хийсэн. Үр дүн: Хурган шарилж (Artemisia commutate bess)ийн ургамлын түүхий эдэд эдийн химийн ерөнхий найрлагыг уламжлалт химийн шинжилгээний аргуудаар тодорхойлсон бөгөөд тухайн ургамлын эмчилгээний ач холбогдол, аюулгүй байдлыг судлахад чухал ач холбогдолтой юм. Хурган шарилж (Artemisia commutate bess) ургамалд агуулагдах зарим элементүүдийг рентген флюресценцийн аргаар тодорхойлсон. Шинжилгээгээр Ca, K, Mn, Fe, Na, Zn гэсэн 6 төрлийн элемент тодорхойлсноос, эрүүл ба эмгэг үеийн ус давсны ба эрдсийн солилцооны чухал хэсэг Na, K, Ca макро элементүүд, Mn, Fe, Zn микро элементүүд агуулагдаж байна. Дүгнэлт: 1. Энэхүү судалгаагаар XRF шинжилгээний аргыг ашиглан Хурган шарилж (Artemisia commutate bess)-ийн ургамлын газрын дээд хэсгийн 6 элементийн агууламжийг тодорхойллоо. Хүний биед амин чухал шаардлагатай Ca, K, Mn, Fe, Na, Zn зэрэг макро ба микро элементүүдээс төмөр 75.2 мг/кг, кальци 46.4 мг/кг, манган 35.2 мг/кг, хамгийн өндөр агууламжтай, натри 18.4 мг/кг, цайр 17.3 мг/кг, кали 14.6 мг/кг, хэмжээтэй байгаа нь тодорхойлогдов. 2. Уургийн нийлэгжилтэд оролцдог төрөл бүрийн амин хүчлүүдийн дотроос глутамины хүчил 1.36 мг, аспарагины хүчил 1.08 мг, пролин 1.60 мг агууламжтай тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл