“Фитонефро-САН” бэлдмэлийн найрлага дахь ургамлын түүхий эдийн чанарын зарим үзүүлэлт

Зохиогчид

  • И.Ануужин АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Даваадагва АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Ч.Ерөөлт АШУҮИС, Био-АС, Эм судлалын тэнхим Зохиогч
  • Б.Тунгалаг АШУҮИС, ЭЗС, Эмийн технологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Dasiphora fruticosa, Artichoke, Rosa acicularis, Plant raw material, Quality standardization

Хураангуй

Үндэслэл: Монгол улсад 2021 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд шээс, бэлгийн тогтолцооны өвчлөл дөрөвдүгээрт орж байна. Тухайлбал: 10000 хүн амд ногдох шээс, бэлгийн тогтолцооны өвчин Улаанбаатар хотод 670, орон нутагт 693 ногдож байна. Шээс, бэлгийн тогтолцооны өвчнүүдийн бүтцийг харахад 2021 онд бөөрний сувганцрын өвчнүүд 44 хувь, бөөрний түүдгэнцрийн өвчнүүд 2.6 хувь, бөөрний дутмагшил 2.9 хувь, бөөр чулуужих өвчин 2.1 хувьтай байна. Ургамлын гаралтай эмийн эрүүл мэндэд үзүүлж байгаа ашиг тусыг уламжлалт анагаах ухааны салбарт хэдэн мянган жил ашиглаж байна. Орчин үед эмийн хүртээмж хязгаарлагдмал, хөгжиж буй орнуудад ургамлын гаралтай эм нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Бөөр хамгаалах үйлдэлтэй Сөөгөн боролзгоно (Dasiphora fruticosa L.), Артишок (Cynara scolymus L.), Өргөст нохойн хошуу (Rosa acicularis L.) найрлага бүхий “ФитонефроСАН” бэлдмэлийг гарган авахын тулд бэлдмэлийн найрлага дахь ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсноор аюулгүй чанарын баталгаатай бэлдмэлийг эмчилгээний практикт нэвтрүүлэх ач холбогдолтой тул уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: “Фитонефро-САН” бэлдмэлийн найрлага дахь ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори, Эм зохион бүтээх лаборатори, ЭЭХХЗГын Үндэсний Лавлагаа Лаборатори, ШУА-ын Ботаникийн хүрээлэнг түшиглэн 2022 оны 7 сараас 2023 оны 4 сарын хооронд хийж гүйцэтгэв. Сөөгөн боролзгоно ургамлын түүхий эдийн чанарыг MNS 5997:2009 “Сөөгөн боролзгоны цэцэг ба навч”, Артишок ургамлын түүхий эдийн чанарыг MNS 6502:2015 “Таримал Гэрийн заруул /Артишок/-ын навч”, Өргөст нохойн хошуу ургамлын түүхий эдийн чанарыг MNS 0527:2014 “Нохойн хошууны жимсийг түүх, хатаах, тээвэрлэх” болон МУҮФ 2011 аргачлалын дагуу тодорхойлсон. Үр дүн: Сөөгөн боролзгоно ургамлын түүхий эдийн чийглэг 7.30±0.47%, хар тугалга 1.54±0.27%, кадми 0.18±0.47%, органик хольц, эрдэс хольц, ялзарсан хөгцөрсөн ба хортон шавжид идэгдсэн хэсэг илрээгүй, таних урвалаар флавоноид илэрсэн, нийлбэр флавоноид 18.30±0.42%, микробиологийн үзүүлэлтүүд (Агаартан бактери 1г дээжинд 107 КҮН-с ихгүй, Хөгц мөөгөнцөр 1г дээжинд 10 КҮН-с ихгүй, Escherichia coli 1г дээжинд 102 КҮН-с ихгүй, Salmonella илрээгүй) шаардлага хангасан. Артишокын түүхий эдийн чийглэг 5.34±0.08%, хар тугалга 1.91±0.13%, кадми 0.004±0.0008%, эрдэс хольц, ялзарсан хөгцөрсөн ба хортон шавжид идэгдсэн хэсэг илрээгүй, таних урвалаар цинарин илэрсэн, цинарин 0.31±0.03%, микробиологийн үзүүлэлтүүд (Агаартан бактери 1г дээжинд 107 КҮН-с ихгүй, Хөгц мөөгөнцөр 1г дээжинд 105 КҮН-с ихгүй, Escherichia coli 1г дээжинд 102 КҮН-с ихгүй, Salmonella илрээгүй) шаардлага хангасан. Нохойн хошууны түүхий эдийн чийглэг 9.63±0.35%, органик хольц илрээгүй, эрдэс хольц 0.18%, Витамин С 0.0224±0.0003%, микробиологийн үзүүлэлтүүд (Агаартан бактери 1г дээжинд 107 КҮН-с ихгүй, Хөгц мөөгөнцөр 1г дээжинд 105 КҮН-с ихгүй, Escherichia coli 1г дээжинд 102 КҮН-с ихгүй, Salmonella илрээгүй) шаардлага хангасан. Дүгнэлт: “Фитонефро-САН” бэлдмэлийн найрлага дахь ургамлын түүхий эдүүд нь чанарын шаардлага хангаж байна. Сөөгөн боролзгоно Артишок, Нохойн хошуу Түүхий эд Чанарын үзүүлэлт

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва, Ч.Ерөөлт

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл