Улаанбаатар хотын Чихрийн шижинтэй хүмүүст сүрьеэгийн илрүүлэг хийсэн үр дүн
Түлхүүр үг:
Сүрьеэгийн сэжигтэй тохиолдол, Халдварт өвчин, Уушигны сүрьеэХураангуй
Үндэслэл: Монгол улсын хувьд 2021 онд чихрийн шижинтэй 150.8 мянган хүн бүртгэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны тайлангаар 2709 сүрьеэгийн шинэ болон дахилтат тохиолдол бүртгэгдсэний 62,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор жил бүр 10 сая сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг Сүрьеэтэй өвчтөнүүдийн дундах чихрийн шижингийн тархалт 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн 7.9% байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах чихрийн шижин хавсарсан сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэн нөлөөлж болзошгүй зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн дотоод шүүрлийн кабинетад бүртгэгдсэн чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан нэг агшингийн судалгааны аргаар 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. ЭМС-ын А30 тоот тушаал буюу Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зааврын дагуу асуумжаар сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн болон цээжний гэрлийн шинжилгээнд хэвийн бус өөрчлөлттэй тохиолдлоос шинжлэгдэхүүнийг цуглуулан түрхэц, Xpert MTB/RIF, өсгөвөрлөх шинжилгээнд хамруулан оношийг баталсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 396 ЧШ-тэй хүмүүсийн дундаж нас 56.4±12.1 жил ба 56.9% (n=149) нь эрэгтэ , ЧШ-ийн үргэлжилсэн жил 8.6 жил (034) байв. Судалгаанд хамрагдагсдын дунд чихрийн шижин хавсарсан сүрьеэ өвчин 1.5% эзэлж байна. Асуумжаар 14 хоногоос дээш ханиалгах зовиур илэрсэн ба цээжний рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн эзлэх хувь судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дотор 7.8%-ийг эзлэж байгаагийн дунд лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан 6.5% байв. Сүрьеэтэй хүмүүсийн дундаж нас 67.5±14.7 жил буюу статистик үнэн магадлал бүхий ялгаатай байв. Сүрьеэ илэрсэн хүмүүсийн 62.5% нь эрэгтэй, эдгээрийн 50% тамхи татдаг. Дүгнэлт: Чихрийн шижинтэй хүмүүсийн дунд сүрьеэ өвчин 1.5%, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын эзлэх хувь 7.8% байна. Сүрьеэ өвчин хавсарсан чихрийн шижинтэй хүмүүсийн дундаж нас сүрьеэгүй хүмүүсээс статистик үнэн магадлал бүхий ялгаатай тодорхойлогдсон. (p<0.001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
