Улаанбаатар хотын ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй настны олон эмийн хэрэглээний тархалтыг судалсан нь

Зохиогчид

  • С.Уянга АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • А.Аюурзана АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн гаж нөлөө, Эмийн харилцан үйлчлэл, Бирсийн шалгуур, Настны зохимжгүй эм

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн хүн амын дунд настны эзлэх хувь өссөөр байна. Манай орны хувьд 2021 оны байдлаар 60 ба түүнээс дээш насны хүн ам нийт хүн амын 7.69 хувийг эзэлж байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувийг эзлэх хандлагатай байна. Бусад бүлгийн хүн амтай харьцуулахад настан нь эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлын улмаас олон төрлийн өвчинд өртөмхий. Тиймээс настнууд олон эмийн хэрэглээ, зохисгүй эмийн хэрэглээ, эмийн гаж нөлөө зэрэг эмтэй холбоотой асуудлуудад илүү өртөмтгий байдаг. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд УБ хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй настны олон эмийн хэрэглээг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 12 ӨЭМТ-д түшиглэн зохион байгуулсан. Судалгаанд ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй эмэгтэй 55, эрэгтэй 60 ба түүнээс дээш насны 420 настныг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 17.1% (n=72) нь олон эм хэрэглэдэг байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд (n=62, 20.4%) эрэгтэйчүүдтэй (n=10, 8.6%) харьцуулахад илүүтэй олон эм хэрэглэдэг байна (p=0.005). Мөн 55-75 настай үйлчлүүлэгчдийн 13.8%-18.3% нь олон эм хэрэглэдэг бол 7680 настай үйлчлүүлэгчдийн 50%, 81-ээс дээш настай үйлчлүүлэгчдийн 12.5% олон эм хэрэглэдэг байна (p=0.006). Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 7.4% (n=31) Бирсийн шалгуурын эм хэрэглэдэг байна. Олон эм хэрэглэдэг байх нь 3.6 дахин их (cOR=3.611, p=0.001), насны бүлэг ба хүйсээр засварлаж харьцуулахад 3 дахин их (aOR=3.015, p=0.009), насны бүлэг ба хүйсээр ижилсүүлж жинлэж тооцоход 2.5 дахин их (wOR=2.544, p=0.026) зохимжгүй эмийн хэрэглээнд хүргэх эрсдэлтэй байна. Дүгнэлт: Улаанбаатар хотод настны олон эмийн хэрэглээний тархалт 17.1% байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд (20.4%) тархалт өндөр байна. Бирсийн шалгуурын дагуу настанд зохимжгүй эмийн хэрэглээний тархалт 7.4% байна. Олон эмийн хэрэглээ нь настанд зохимжгүй эмийн хэрэглээнд хүргэх эрсдэл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мягмарцэрэн, А.Аюурзана

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл