Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Б.Агарзандан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Даваажаргал АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Б.Хулан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхим Зохиогч
  • З.Амарбаясгалан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Т.Мөнгөнзаяа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Бүрнээ АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Н.Гиймаа АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • М.Наранхажид АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • С.Ганзориг МУИС, Орон зай Биологийн нөөцийн лаборатори Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч
  • Д.Тэмүүлэн АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Биологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хөрсний бохирдол, Гельминт, Шимэгчийн өндөг, Авгалдай

Хураангуй

Үндэслэл: 2019 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 3.5 тэрбум хүн шимэгчдийн халдварт өртөж, 450 сая нь эгэл биетэн, гельминтээр халдварлаж, ойролцоогоор жилд 200.000 хүн нас бардаг байна. Шимэгчдийн тархалт нь хүн амын амьдрах орчин, эрүүл ахуй, ундны ус болон хүнсний аюулгүй байдал, хөрсний бохирдол зэрэгтэй шууд хамааралтай байна. Зорилго: Улаанбаатар хотод импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчид илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хамруулсан жимс, жимсгэнэ, хүнсний ногоонуудын дээжийг санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын 2 хүнсний зах (A, B)-аас цуглуулсан. Судалгаанд нийт 21 төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог ашиглав. Жимс жимсгэнэ, хүнсний ногооноос шимэгчдийн өндөг, авгалдайг илрүүлэхдээ Floating-ийн аргаар өндөг хөвүүлж, микробэлдмэл бэлтгэн, микроскопын Х10, Х40 өсгөлтөөр харсан. Шимэгчийн өндөг, авгалдайн зүйлийн бүрдлийг түлхүүр толь (http://atlas.or.kr/) ашиглан тодорхойлов. Үр дүн: Жимс жимсгэнээс шимэгчдийн өндөг, авгалдай илэрсэн байдлыг судлан үзэхэд кивиний 20%-д (n=1) Ascaris lumbricoides-ийн өндөг илэрлээ. Бусад төрлийн жимснүүдээс ямар нэгэн шимэгчдийн өндөг илэрсэнгүй. Харин нийт хүнсний ногооны 27.04%-д (n=33) Ascaris lumbricoides, Toxocara spp-ийн өндөг, Strongyloides stercoralis, Oesophagostomum, Diapterobates notatus-ийн авгалдай, хөрсний хачиг илэрлээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Агарзандан, З.Амарбаясгалан, Т.Мөнгөнзаяа, М.Бүрнээ, Н.Гиймаа, М.Наранхажид, Д.Тэмүүлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл