Өнчин тархины хэвийн үзүүлэлтийг Соронзон резонанст томографиар Монгол хүнд судалсан дүн

Зохиогчид

  • Ч.Мягмарсүрэн АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Радиологийн тэнхим Зохиогч
  • Ц.Бадамсэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Дүрс оношлогооны лавлагаа төв , Анагаах Ухааны Хүрээлэн Зохиогч
  • Б.Ариунтунгалаг Медпортал эмнэлэг Зохиогч
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Радиологийн тэнхим , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч
  • Х.Дэлгэрдалай АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Радиологийн тэнхим , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Coronal, Sagittal, Height, Length, Volume

Хураангуй

Үндэслэл: Өнчин тархины хэвийн үзүүлэлт нас, хүйсээс хамааран Коронал эрүүл хүмүүст ялгаатай байдаг. Өнчин тархины болон турк эмээл Сагитал орчмын хавдрууд, физиологийн гипертрофи, үрэвсэлт өвчнүүдийн Өндөр улмаас өнчин тархины хэмжээ өөрчлөгддөг. Өнчин тархины өндөр Урт нь эмнэлзүйн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд 0.8-1.0 см түүнээс их Эзлэхүүн тохиолдолд өнчин тархины хавдар гэж сэжиглэдэг. Өнчин тархины эмгэгийг СРТ-ийн тусламжтайгаар оношлох бөгөөд дүрслэлийн чанар, нарийвчлал, эдийн ялгарал, туяаны ачаалалгүй зэрэг олон давуу талтай байдаг. СРТ нь өнчин тархины урд, хойд хэсэг, өнчин тархины юүлүүр, харааны мэдрэлийн зөрлөг, турк эмээлийн зэргэлдээх хэсэг болон бусад бүтцийг өндөр нарийвчлалтай харуулдаг. Манай улсад өнчин тархины хэвийн үзүүлэлтийг СРТ ашиглан нас, хүйсээр харьцуулан судалсан судалгаа цөөн байдаг. Зорилго: Өнчин тархины хэвийн үзүүлэлтийг соронзон резонанст томографиар тодорхойлох. Арга, аргачлал: Бидний судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Медпортал эмнэлэг, ШУГТЭ-т 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд СРТ-ийн шинжилгээнд орсон 0-86 насны 1000 тохиолдол хамруулснаас хасах шалгуурын дагуу хасч судалгаанд нийт 636 хүн хамрагдсан. Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй 432, эрэгтэй 204 хүн тус тус байна. Насны ангилаар нь 8 бүлэгт ангилсан. СРТ-иар өнчин тархины хэвийн үзүүлэлтийг PACS-ийн программыг ашиглаж хэмжсэн. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг Microsoft Excel болон SPSS-22 программуудыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдагсадын өнчин тархины өндөр нь дунджаар 5.96±1.0 мм, өргөн нь дунджаар 10.21±1.4 мм, урт нь дунджаар 14.44±2.2 мм харин эзлэхүүн нь дунджаар 461.08±138.2 мм³ тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд нийт хамрагдагсадын өнчин тархины өндрийн хамгийн их нь 11-20 насанд, эзлэхүүний хамгийн их нь 21-30 насанд тодорхойлогдлоо. Өнчин тархины өндөр нь эмэгтэйчүүдэд дунджаар 6.06±1.0 мм, эрэгтэйчүүдэд 5.74±1.0 мм, өнчин тархины эзэлхүүн нь эмэгтэйчүүдэд дунджаар 480.67±133.4 мм3, эрэгтэйчүүдэд 419.60±139.3 мм3 байлаа. Дүгнэлт: Соронзон резонанст томографиар өнчин тархины хэвийн үзүүлэлтийг монгол хүнд судлахад өнчин тархины үзүүлэлт нь насны бүлэг, хүйсээс хамааран ялгаатай байлаа. Бүх насны бүлэгт Эмэгтэйчүүдийн өнчин тархины өндөр болон эзэлхүүн нь эрэгтэйчүүдийнхээс их байлаа. Өнчин тархины өндрийн хамгийн их нь 11-20 насанд тодорхойлогдлоо. Бэлгийн бойжилтын насанд өнчин тархины үзүүлэлт нь дааврын өөрчлөлттэй холбоотойгоор их байдаг хэмээн бид дүгнэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл