Монгол-Японы эмнэлэгээр үйлчлүүлсэн эпилепситэй хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамж, түүний насны хамаарлыг судалсан нь

Зохиогчид

  • Э.Баттамир АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын Тэнхим Зохиогч
  • А.Товуудорж АШУҮИС, АУС, Мэдрэл Судлалын Тэнхим Зохиогч
  • Б.Амгалан АШУҮИС, АУС, Хүүхдийн Анагаахын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Архаг, Хүн хоорондын харилцаа, Эмгэг, Мэдрэл судлал, Уналт

Хураангуй

Үндэслэл: Эпилепси нь нийт хүүхдийн өвчлөлийн 1-2%-ийг эзэлдэг хавсарсан эмгэг, эмийн нөлөө ба танин мэдэхүйн өөрчлөлт дагуулдаг мэдрэлийн архаг эмгэг юм. Таталт ихэвчлэн хүүхэд, өсвөр насанд эхэлж хүүхдийн хөгжил, танин мэдэхүйд олон янзаар нөлөөлдөг. Зорилго: Эпилепситэй ба амьсгалын замын цочмог халдвартай (АЗЦХ) хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамжийг (СХЧ) харьцуулан судлах, тэдгээрийн насны хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Аналитик судалгааны тохиолдол хяналтын загварыг ашиглан АШУҮИС-ийн МЯЭ-ийн хүүхдийн амбулаторийг түшиглэж Бар-Оны сэтгэл хөдлөлийг үнэлэх сорилоор тохиолдлын бүлэгт эпилепситэй 50, хяналтын бүлэгт АЗЦХтай 50 хүүхдийг нас ба хүйсээр ижилсүүлэн сонгосон (t=.33, p=.73). Бүлэг хоорондын ялгааг Independent t-test ашиглан тооцсон ба хүүхдийн нас, СХЧ-ийн онооны хамаарлыг шугаман регрессийн аргаар тооцож P утга 0.05-аас бага тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд 7-18 насны (дундаж нас 10.6±3.1 жил, SD=3.05) 100 хүүхэд оролцсон (эрэгтэй:эмэгтэй 54:46). Эпилепси ба АЗЦХ-тай хүүхдэд хүн өөрийн харилцаа (89.5:97.1, p=.01), дасан зохицох чадвар (95.4:100.7, p=.04) ба эерэг сэтгэл хөдлөлийн чадамж (81:91, p=.01) статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол хүн хоорондын харилцаа (p=.53), ерөнхий (p=.06) ба нийт сэтгэл хөдлөлийн чадамжийн (p=.2) оноо 2 бүлэгт ялгаагүй байв. СХЧ-ийн оноо 2 бүлэгт адил дунджаас доогуур байв. Энэ нь архаг ба цочмог эмгэг нь хүүхдийн СХЧ-д адил сөрөг нөлөөтэйг харуулж байна. Хүүхдийн нас ба хүн хоорондын харилцааны оноо статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (r=-.309, p=.002). Энэ нь эпилепситэй хүүхдэд урвуу (-1.16, 95% CI; -1/19; -0.35, p=.006) харин АЗЦХ хүүхдэд хамааралгүй байв (0.73, 95% CI; 0.11, p=0.088). Дүгнэлт: Эпилепситэй хүүхдэд өөрийгөө таних, дасан зохицох ба эерэг сэтгэл хөдлөл хяналтын бүлгээс доогуур байна. Мөн бусадтай харилцах чадвар хүүхдийн нас ихсэх тусам буурч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Баттамир, А.Товуудорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл