Монгол эм Сэндэн (Xanthoceras sorbifolia Bunge)-гийн стандартчиллын судалгаа

Зохиогчид

  • Цэлгэр (Qirigeer) АШУҮИС, Эм зүйн сургууль , БНХАУ, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль Зохиогч
  • С.Багана БНХАУ, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль Зохиогч
  • Рашинамжила БНХАУ, Өвөр Монголын Үндэстний Их Сургууль Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эпикатехин, Хроматографи, Бичил бүтэц, Фармакопей

Хураангуй

Үндэслэл: Сэндэнгийн иш, мөчрийг Монгол эмнэлэгт олон жорын найрлагад оруулан хэрэглэдэг. Сэндэнгийн химийн найрлага, фармакологийн үйлдлийн талаар олон тооны судалгаа хийгдсэн ч стандартчиллын судалгаа хийгдээгүй, фармакопейн өгүүллийг боловсруулаагүй байна. Зорилго: Сэндэнгийн түүхий эдийн чанарыг шалгах аргачлалыг тодорхойлж, стандартчилах шалгуурыг тогтоох. Арга, аргачлал: Өвөр Монголын долоон газраас сэндэнгийн дээжийг цуглуулж, чанарын зарим үзүүлэлтийг тогтоон, ургамалд агуулагдах гол үйлчлэгч бодис болох эпикатехиныг илрүүлж, тоо хэмжээг тогтоох аргачлалыг боловсруулав. Үр дүн: Сэндэнгийн чийглэг 4.9-5.8%, дундаж 5.5%; ерөнхий үнслэг 5.57-7.26%, дундаж 6.55%; хүчилд үл уусах үнслэг 1.4-2.8%, дундаж 2.2%; 95% спиртэд хандлагдах бодис 8.99-11.85%, дундаж 10.17% байв. Сэндэнд агуулагдах гол үйлчлэгч бодис болох эпикатехиныг уусгагчийн циклогексан-ацетон-мөсөн цууны хүчил (4:4:0.2) системд илрүүлж, судалгааны үр дүнд тогтоосон аргачлалаар эпикатехины хэмжээг тогтоов. ӨМӨЗО-ны Дабанаас бэлтгэсэн Сэндэнд хамгийн их (11.687±0.006 мг/г), Жалутаас бэлтгэсэн Сэндэнд хамгийн бага (6.39± 0.06 мг/г) эпикатехин агуулагдаж байна. Дүгнэлт: Сэндэнгийн бичил бүтцэд модлог ширхэг, кальцийн оксалатын дөрвөлжин талст, талст хэлбэрт ширхэглэг, модлогийн цацраг, нимгэн ханат модлогт эсүүд, торлог суваг, хүрэн толбо байгаа нь тодорхойлогдов. Сэндэнд биологийн идэвхт бодис эпикатехин агуулагдаж байгааг тодорхойлж, Өвөр Монголын долоон өөр газраас бэлтгэсэн Сэндэнд агуулагдах эпикатехины хэмжээ 6.39-11.687 мг/г, Дабанаас бэлтгэсэн Сэндэнд хамгийн их (11.687±0.006 мг/г), Жалутаас бэлтгэсэн Сэндэд хамгийн бага (6.39± 0.06 мг/г) эпикатехин агуулагдаж байгааг тогтоов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл