Молекул биологийн зарим аргуудын Staphylococcus aureus-ыг илрүүлэх чадамжийг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • З.Урангоо АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим , ХСҮТ, Эмнэлзүйн лабораторийн тасаг Зохиогч
  • Д.Амгаланзаяа Этүгэн их сургууль, Био-Анагаахын тэнхим Зохиогч
  • Н.Нямтуяа Экспресс лаборатори Зохиогч
  • Ц.Гэрэлсүх ХСҮТ, Эмнэлзүйн лабораторийн тасаг Зохиогч
  • Ц.Хишигбуян ХСҮТ, Эмнэлзүйн лабораторийн тасаг Зохиогч
  • Э.Отгонцэцэг АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Б.Баярлах АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Я.Мөнхдэлгэр АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

(LAMP) nucA, S.aureus

Хураангуй

Үндэслэл: Staphylococcus aureus (S.aureus) нь хүн болон амьтанд хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлого, арьс, зөөлөн эдийн халдвар, хатгаа, мастит, бактереми үүсгэдэг хоруу чанар өндөртэй эмгэгтөрөгч юм. Зорилго: S.aureus-ыг полимеразийн гинжин урвал (ПГУ) болон Loop-Mediated Isothermal amplification (LAMP) аргачлалаар илрүүлэн, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгаагаар S. aureus (ATCC 6538) стандарт омгийн өсгөврөөс ДНХ ялган 0.1фг/мкл, 1фг/ мкл, 10фг/мкл, 100фг/мкл, 1пг/мкл, 10пг/мкл, 100пг/мкл, 1нг/мкл, 10нг/ мкл, 100нг/мкл концентрацитай 10 төрлийн ДНХ-ийн уусмал бэлтгэж ПГУ болон LAMP аргачлалаар илрүүлэн, харьцуулан үнэлэв. Үр дүн: ПГУ-аар nucA генийн 270хн урттай бүтээгдэхүүн 100нг/мкл-10фг/мкл концентрацитай ДНХ-ийн уусмалд илэрсэн бол 0.1 болон 1фг/мкл концентрацитай үед бүтээгдэхүүн олширсонгүй. LAMP аргачлалаар олшруулан хэт ягаан туяаны үүсгэвэрт байршуулан, өнгөний ялгарлаар дүгнэхэд 100нг/мкл-0.1фг/мкл болтол шингэрүүлсэн ДНХ-ийн уусмалд бүгдэд эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: S.aureus-ыг илрүүлэхэд LAMP шинжилгээний илрүүлэх чадамж ПГУ-ын шинжилгээнээс 100 дахин өндөр байгаа тул уг аргыг цаашид ашиглах боломжтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баярлах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл