Жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний гаралтай үрэвсэлт өвчний хүндрэлийн байдлыг тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Г.Номин АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • Ш.Мөнх-Од АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • А.Сувданчимэг АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • Б.Баярмаа АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • Б.Цэлмэг АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • П.Булган УНТЭ, ЭНМЗТ Зохиогч
  • С.Нарангэрэл АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, ХНАСУС-ийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Oral hygiene, Complications, Control

Хураангуй

Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд шүд цоорох өвчин, түүний Амны хөндийн хүндрэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэнд олон хөтөлбөр хэрэгжүүлж, арга хэмжээг авч байгаа ч бодитой үр Хүндрэл дүнд хүрэхгүй байна. Ялангуяа бага насны хүүхдийн дунд шүд цоорох Хяналт өвчний тархалт өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Бага насны хүүхдэд тохиолддог эрт үеийн цоорол өндөр хувьтай байгаа нь эхийн төрөхийн өмнөх ба төрсний дараах үеийн эрүүл мэндийн байдал, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, дадалтай хангалтгүй байсантай шууд холбоотой байдаг. Эхийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байх нь хүүхдийн халдварын цонх үеийг эрт эхлүүлж, эрт үеийн цооролд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шүдний гаралтай үрэвсэлт өвчний байдлыг судлах Арга, аргачлал: Судалгаанд 2017-2022 оны хооронд УНТЭ-ийн ЭНМЗТ-аар үйлчлүүлсэн нийт 62 жирэмсэн эмэгтэйн өвчтөний түүхийг ашигласан болно. Үр дүн: Уг эмнэлгээр үйлчлүүлсэн нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдлыг ангилан авч үзвэл 2017 онд 22.5%, 2018 онд 22.5%, 2019 онд 32.2%, 2020 онд 11.2%, 2021 онд 9.68%, 2022 онд 1.61% нь эрүү нүүр орчмын шүдний гаралтай үрэвсэлт өвчнүүдийн улмаас хэвтэн эмчлүүлсэн байна. Судалгаанд оролцогчдын дундаж нас нь 27.4±5.4 жил байсан ба насны бүлгээр ангилан үзэхэд 19 хүртэл нас 1.61%, 20-25 нас 40.32%, 26-30 нас 30.65%, 31-35 нас 17.74%, 36-40 нас 8.06%, 41-45 нас 1.61%-ийг тус тус эзэлж, дийлэнх буюу 71% нь 20-30 насны эмэгтэйчүүд байлаа. Судалгаанд оролцогчдын 58.06% Улаанбаатар хот, 41.94% нь хөдөө орон нутгийн харьяалалтай байсан ба амаржсан эмэгтэйчүүд 17.74%, жирэмсэн эмэгтэйчүүд 82.26%-ийг эзэлж байв. Жирэмсний хугацаагаар нь ангилбал 19.35% нь 1-12, 30.65% нь 13-24, 32.26% 25-40 долоо хоногтой байсан. Харин төрөлтийн тоог судлахад анхан төрөгч 31.37%, хоёрдогч 25.49%, гуравдагч 21.57%, дөрөвдөгч 17.65%, тав дахь 3.92% эзэлж байв. Судалгаанд оролцогчдын өвчний оношийг судлахад флегмон 61.29%, абсцесс 11.29%, периостит 11.29%, фурункулус 6.45%, шүдний гаралтай остеомиелит 4.84%, целлюлит 3.23%, хугарал 1.61% байсан ба эдгээрийн 88.71% нь шүдний гаралтай үрэвсэлт өвчнүүд байна. Энэхүү судалгааны үр дүнгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шүдний гаралтай үрэвсэлт өвчний тохиолдол харьцангуй өндөр байгаа нь тодорхойлогдсон. Энэ нь манай оронд бага насны хүүхдэд тохиолддог эрт үеийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад чиглэсэн олон талын ажил хийгдэж байгаа ч суурь болон анхдагч сэргийлэлтийн нэг чухал хэсэг болох жирэмсэн эмэгтэйчүүдэд хандсан үйл ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд суурь болон анхдагч урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэйгээр эрчимжүүлэх нь хүн ам ялангуяа хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулах шийдлийн нэг гэж үзэж байна. Дүгнэлт: Монгол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд шүдний гаралтай үрэвсэлт өвчний тохиолдол харьцангуй өндөр байгаа нь ажиглагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Мөнх-Од, А.Сувданчимэг, Б.Цэлмэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл