Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг Хангайн бүсэд судалсан нь

Зохиогчид

  • М.Номин-Эрдэнэ АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Энхцэцэг АШУҮИС, АУС, Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхим Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Жирэмсний чихрийн шижин, Оношилгоо, Глюкозын ачаалалтай сорил, Биеийн жингийн индекс

Хураангуй

Үндэслэл: Жирэмсний чихрийн шижин нь жирэмсэн үед хамгийн түгээмэл тохиолддог, эх болон урагт хүндрэл үүсгэдэг бодисын солилцооны эмгэг юм. Дэлхий даяар жил бүр нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 7 хувь буюу ойролцоогоор 200 000 эхэд жирэмсний чихрийн шижин оношлогддог төдийгүй тархалт нь улс орнуудад 1-14 хувьтай байна. Зорилго: Хангайн бүс нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдэд Жирэмсний чихрийн шижингийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтанд хянагдаж байсан 148 жирэмсэн эмэгтэйг хамруулав. Судалгаанд оролцогчдоос тусгайлан боловсруулсан асуумж авч, бие махбодын хэмжилт (жин, өндөр, артерын даралт зэрэг) жирэмсний чихрийн шижингийн (ЖЧШ) эрсдэлийг үнэлж, глюкозын ачаалалтай сорилыг (ГАС) 1 шатлалтай аргаар (75 гр хуурай глюкоз хэрэглэн) хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 29.74±5.37 жил (19-44 нас) ба 30-34 насныхан дийлэнх байв. Жирэмсний чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэхэд: 43.9 хувь (n=65) нь бага, 30.4 хувь (n=45) нь дунд, 25.7 хувь (n=38) нь өндөр эрсдэлтэй байлаа. ГАС-д 91.2 хувь (n=135) нь эрүүл, 8.8 хувь (n=13)-д ЖЧШ оношлогдсон. Чихрийн шижин өвчний удмын өгүүлэмжтэй байх нь жирэмсний чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйл болж байна (p=0.007). Жирэмслэхийн өмнөх БЖИ-ийн дундаж эрүүл бүлэгт 23.79±4.06 кг/м2, ЖЧШ-тэй бүлэгт 26.30±5.25 кг/м2 байв (p=0.041). Дүгнэлт: 11 жирэмсэн эмэгтэй тутмын 1-д жирэмсний чихрийн шижин илэрч байна. Жирэмслэхийн өмнөх биеийн жингийн индекс их байх нь жирэмсний чихрийн шижингээр өвдөхөд нөлөөлдөг нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-18

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл