Бамбай булчирхайн зангилааг хэт авиан эластографи ба нарийн зүүт эсийн шинжилгээгээр судалсан нь
Түлхүүр үг:
Thyroid, Thyroid nodule, Ultrasound, Ultrasound elastography, Fine needle aspiration cytologyХураангуй
Үндэслэл: Монгол улсын 2022 оны Эрүүл мэндийн статистик мэдээгээр Бамбай булчирхай бамбай булчирхайн хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж Бамбай булчирхайн зонхилон хожуу шатандаа оношлогдож байгаа нь хавдрын эрт илрүүлэг, зангилаа оношилгоо чухал болохыг илтгэж байна. Эластографи болон нарийн Хэт авиа зүүт эсийн шинжилгээ(FNAC)-ээр бамбай булчирхайн хавдрын хоруу Хэт авиан эластографи чанарыг харьцуулан судалсан судалгааны ажил өнөөг хүртэл хийгдээгүй Нарийн зүүт эсийн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болов. Зорилго: Хэт авиан шинжилгээ эластографийн аргаар бамбай булчирхайн зангилааны хоруу чанарыг тодорхойлж, нарийн зүүт эсийн шинжилгээтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн загвараар УНТЭ-ийн Дотоод шүүрлийн кабинетад 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд үйлчлүүлсэн бамбай булчирхайн зангилаатай 97 хүнийг хамруулж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдэд бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ хийж, олон улсын TI-RADS үнэлгээгээр ангилж TR3, TR4, TR5 зангилаатай хүмүүст эластографи болон нарийн зүүт эсийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 97 хүний дундаж нас 50±10.7 жил (16-74), хүйсийн хувьд 91 (93.8%) нь эмэгтэй, 6 (6.2%) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн эластографийн Rago үнэлгээгээр зангилааг тодорхойлоход 15 (15.5%) нь 1 оноотой буюу хоргүй, 67 (69.1%) нь 2 оноотой буюу хоргүй, 7 (7.2%) нь 3 оноотой буюу тодорхой бус, 7 (7.2%) нь 4 оноотой буюу хоруу чанартай, 1 (1%) нь 5 оноотой буюу хоруу чанартай зангилаа байв. Нарийн зүүт эсийн шинжилгээний Bethesda ангиллаар зангилааны 25 (25.8%) нь онош тавих боломжгүй буюу I ангилал, 56 (57.7%) нь хоргүй буюу II ангилал, 6 (6.2%) нь тодорхой бус буюу III ангилал, 3 (3.1%) нь фолликулярный неоплазм буюу IV ангилал, 3 (3.1%) нь хорт хавдрын сэжигтэй буюу V ангилал, 4 (4.1%) нь хортой буюу VI ангилалд хамрагдсан зангилаанууд байсан. Эластографийн Rago үнэлгээгээр тодорхойлсон хортой болон хоргүй зангилаа нь нарийн зүүт эсийн шинжилгээнд хоргүй болон хортой гэж тодорхойлсон үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байв (p=0.0001). Дүгнэлт: Хэт авиан эластографи нь бамбай булчирхайн хоруу чанартай TR3, TR4, TR5 зангилаануудыг тодорхойлоход статистик ач холбогдолтой байна. Бамбай булчирхайн зангилааны хоруу чанарыг үнэлэх эластографи болон нарийн зүүт эсийн шинжилгээний өвөрмөц болон мэдрэг чанар нь ижил байна (каппа 1.0, p=0.0001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Золбоо, М.Еркебулан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
