Өглөөний цай алгасах нь биеийн жинд нөлөөлж буйг судалсан судалгааны үр дүнгээс

Зохиогчид

  • Ч.Энхтуул АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Г.Намуун АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Л.Сундуй-Янжмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Т.Эрдэнэтуяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Я.Оюунбилэг АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • В.Ойдов АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Мөнхтуяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • С.Дэлгэрмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хооллолт, таргалалт, дасгал хөдөлгөөн, биологийн нас, БЖИ

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар илүүдэл жин болон таргалалтын тархалтын хурдацтай өсөлт нь эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болсоор байгаа бөгөөд зүрх судас, бодисын солилцооны эмгэгийн улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэхүү судалгаагаар оюутнуудын хооллолтын дэглэм нь төвийн таргалалт, биеийн жинтэй хамааралтай байгаа эсэхийг судлахыг зорилго болгосон. Арга аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд нэг агшингийн судалгаа хийсэн. Оюутнуудаас хооллолтын дэглэмийг тусгайлсан асуумжаар авсны дараа антропометрийн хэмжилтийг стандарт зааврын дагуу хийж, Tanita body composition monitor багажийн тусламжтайгаар биологийн нас, биеийн жингийн индекс (БЖИ) булчингийн эзлэх хувь, өөхний эзлэх хувь, бодисын үндсэн солилцоо (ккал)-г тооцоолсон. Статистик боловсруулалтыг SPSS25 программ ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 321 оюутнуудыг хамруулсан. Оролцогчдын БЖИ, төвийн таргалалт өглөөний цай уудаг хүмүүст, өглөөний цай уудаггүй болон заримдаа уудаг оролцогчдыг бодвол бага байна. Харин насны хувьд, өглөөний цай алгасдаг оролцогчдод бага байна (p<0.05). Оюутнуудын нас ахих тусам төвийн таргалалт нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа (r=0.133; p<0.05). Мөн оройн хоолны цаг БЖИ-тэй урвуу хамааралтай байна (r=-0.117; p<0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнууд нь өглөөний цай алгасах, оройтож хоол идэх зэрэг хооллолтын хэвийн бус хэв маягаас БЖИ, төвийн таргалалт нэмэгдэх магадлалтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Сундуй-Янжмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-04-24

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл