Хепатит Дельта Вирусийн эпитоп ба нуклеотидийн өвөрмөц байдал
Түлхүүр үг:
Дархлааны хариу урвалаас зайлсхийх, HLA -1, dN (nonsynomous)Хураангуй
ХДВ-ийн 8 хэв шинжээс хамгийн түгээмэл тархсан нь ХДВ-1 юм. ХДВийн нуклеотидын дараалалд гарсан зарим мутацийн үр дүн нь дархлааны урвалаас бултан зайлах нөхцөл бүрдүүлдэг. Хүний HLA аллел нь хамгийн өндөр полиморф шинжтэй ген бөгөөд ХДВ-ийн хэв шинжийн тархалт улс орон бүрт харилцан адилгүй байгаа нь бид өөрийн орны нөхцөлд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Монгол хүн амаас ялгасан ХДВ-ийн популяцид HLA-Ⅰ ангийн молекулаар илчлэгдэх боломжит эпитопийг тодорхойлж, эпитопийн бүсд dN ба dS мутацийг илрүүлэхийг зорилоо. Монгол хүн амаас ялгасан ХДВ-ийн 132 шинжлэгдэхүүнд нуклеотидийн дараалал тогтоох шинжилгээний дүнгээр ХДВ-1-р хэв шинжийн 4 дэд хэв шинж илэрсэн. Эдгээр дэд хэв шинжийн 2 нь 1с ба 1d бүлэгт хамаарагдаж байсан бол бусад 2 бүлэг нь шинэ дэд бүлэг байв. ХДВ-ийн нуклеотидийн 30 байршилд dN, 60 байрлал дээр dS мутацийг илэрлээ. HLA-Ⅰ ангийн 85 молекул тогтоож, ХДВ-ийн эпитопийг тодорхойлоход HLA-Ⅰ ангийн 35 молекул ХДВ-ийн эпитопийг илчлэх боломжтой байв. HLA-B*27:05 (49 эпитоп), HLA-B*41:01 (26 эпитоп), HLA-C*03:03 (22 эпитоп), HLA-B*55:02 (19 эпитоп), HLA-A*68:01 (15 эпитоп) тус бүр илчлэх боломжтойг тогтоолоо. Харин HLA-A*01:01, HLA-A*11:01, HLA-A*:02:07 молекулууд тус бүр 1-2 эпитоп илчлэх боломжтой байв. ХДВ-ийн эпитопийг илчлэх хамгийн өндөр боломжит HLA-B*27:05 молекул байна. Эпитопийн бүсд үүссэн dN мутаци нь дархлааны хариу урвалаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Баттөр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
