Монголын уламжлалт анагаах ухааны хэвлэн нийтэлсэн нэр томъёонд дүн шинжилгээ хийх нь

Зохиогчид

  • Гэрэлцогт АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Амар-Амгалан АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Э.Бямбаа АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Даариймаа АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Ө.Түмэнцэцэг АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Цэрэнчимэд АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Ө.Энхсайхан АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Дагвацэрэн АШУҮИС, МАУОУС, Уламжлалт Жор Судлалын Тэнхим Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт Жор Судлалын Тэнхим Зохиогч

Хураангуй

Үндэслэл: Нийгмийн хөгжлийн явцад хэл ямагт боловсронгуй болдог Уламжлалт анагаах бөгөөд үгүй бол хүний харилцааны хэрэглүүр болох нийгмийн үүргээ ухааны нэр томъёо биелүүлж чадахгүйд хүрнэ. Хүний мэдлэгийн хүрээ тэлэх тусам шинэ Үгсийн сангийн нэр томьёо үүснэ. Аливаа судалгааны чиглэл, салбар шинжлэх ухаанд зэрэгцүүлэл нэр томъёо судлал чухал байр суурийг эзэлдэг бөгөөд уламжлалт анагаах ухааны нэр томъёо тэдгээрийг судлан тогтоох, түүвэрлэх, тайлбарлах, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг нэр томъёонд дүйцүүлэн хөрвүүлэх нь тулгамдсан асуудал юм. Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэвлэгдэн нийтлэгдэж буй сэтгүүлүүдийн нэр томъёоны зөрүүтэй байдалд дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, нэр томъёог жигдлэх ажлын үндэс суурь болгох үүднээс энэхүү судалгааны сэдвийг сонгон авлаа. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухааны хэвлэн нийтлэгдсэн нэр томъёонд дүн шинжлэл хийж харьцуулан судлах. Арга, аргачлал: Уг судалгааны ажлыг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль болон ӨМӨЗО-ны Хөх хотын Олон Улсын Монгол Эмнэлгийн хорооны сургалт судалгааны хэлтэсийг түшиглэн хийж гүйцэтгэв. МАУОУС-иас эрхлэн гаргадаг “Шинжлэх Ухаан танин мэдэхүйн дорно дахины уламжлалт анагаах ухаан” сэтгүүл, ӨМӨЗО-ны Эрүүлийн хамгаалах танхим, Монгол эм эмнэлэг судлах хүрээлэн, Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хорооноос эрхлэн гаргадаг “Монгол эм эмнэлэг” нь монгол анагаах ухааны тусгай дугаар бүхий сэтгүүл бөгөөд эдгээр сэтгүүлүүдийг судалгааны гол хэрэглэгдэхүүн болгон сонгон авлаа. Үр дүн: Монгол эм эмнэлэг сэтгүүлийн 2008-2014 оны судалгааны өгүүлэлд нийт 1577 судалгаа байв. Эмийн жор найрлагын судалгаа 217 (13.7%) Эмийн түүхий эдийн судалгаа 55 (3.48%) Эм найрлагын судалгаа 83 (5.26%) Монгол эмийн судалгаа 170(10,77%) Онолын судалгаа 113 (7.16) Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээний судалгаа 70 (4.43%) Засал эмчилгээ 97(6,15%) Өвчний сувилал, сувилахуйн судалгаа 95(6%) Үе гишүүний өвчний эмчилгээний судалгаа 76 (4.8%)-г эзэлж байна. МУАУ-ны нэр томъёонд мэргэжлийн үгийн сангийн хэрэглээний зэрэгцүүлэл хийж харьцуулахад цэвэршилтийн хам шинжийг хугацааны өвчин, умайн хүзүүний шархлаат өвчинг савны хүзүүний ялбарал, зуршмал зулбалтыг дадгалын чанартай ураг унах гэм, үргүйдлийг ирээдүйн үл жирэмслэх өвчин зэрэг нэр томъёогоор нэрлэсэн нь өөрийн онцлогтой байна. Мөн бүсэлхий нурууны ивэрхий (lumbar herniated intervertebral disc)-г бүсэлхий нурууны үеийн таваг товойсон гэм хэмээн нэрлэсэн байна. Дүгнэлт: МУАУ-ны хэвлэгдэн нийтлэгдсэн онол, эмчилгээ, оношилгооны арга, өвчний онош болон эмийн түүхий эдийн нэр томьёонд дүн шинжилгээ хийж, уламжлалт анагаах ухааны нэр томьёонд үгийн сангийн хэрэглээний зэрэгцүүлэл хийхэд Монголын уламжлалт анагаах ухааны өвчний онол, оношлогоо, эмчилгээний арга нь өөрийн онцлог бүхий нэр томъёотой байв. Ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн нэр томьёо нь эмийн жорын найрлагад төвд нэршилээр бичигддэг, зарим эмийн түүхий эдийг орлуулан хэрэглэдэг зэргээс шалтгаалан нэлээд зөрүүтэй бичигдсэн байдаг нь эмийн жор найрлагад орсон түүхий эдийг зөв сонгож хэрэглэхэд бэрхшээл болдог байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-02-16

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл